ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Хуа Чүнь-ин энэ сарын 10-нд Америкийн Батлан хамгаалах яамны нийтэлсэн 2015 оны "Дундад улсын цэргийн болон аюулгүйн хөгжлийн тайлан"-тай холбогдуулан сэтгүүлчдэд хандан хэлэхдээ: -Америк хүйтэн дайны үеийн үзэл суртлаа хаяж, ялгаж салгаж хардаг нүдний шилээ авч, Дундад улсын цэргийн хөгжлийг төв голч, оновчтойгоор үнэлж, иймэрхүү тайлан нийтлэхгүй байхыг хүсэж байна гэлээ.

Тэрээр, Америкийн нийтэлсэн тайлан бодит байдлыг гаждуулж, Дундад улсын цэргийн хөгжилд дураараа таамаг тойм бичиж, "Дундад улсын цэргийн аюул", "Дундад улсын цэргийн хүчин тодорхойгүй" гэсэн үзлийг дэвэргэж, Дундад улсын батлан хамгаалахын хэвийн бүтээн байгуулалт болон стратегийн зорилгыг сэжиглэн, Дундад улсын Өмнөд тэнгисийн бүс дэх нутаг дэвсгэрийн бүрэн эрхт байдал, аюулгүй байдлын ашиг сонирхлоо хамгаалах үйлд дураараа таамаг өгч байгааг Дундад улс эрс эсэргүүцэж байна гэлээ.
Тэрээр цааш нь хэлэхдээ: -Дундад улс энх тайван хөгжлийн замаар эрс хэлбэрэлтгүй замнах болно. Биеэ хамгаалах үндэсний батлан хамгаалах бодлого хэрэгжүүлэх нь Ази-Номхон далай тэрчлэн дэлхийн энх тайван, тогтвортой байдлыг хамгаалах тууштай хүч байгаа юм. Дундад улсын батлан хамгаалах ажлууд нь үндэсний тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хамгаалахын төлөө юм, тусгаар тогтносон улс орны хэвийн эрх юм гэлээ.
