solongonews
Байгаль орчны 2014 оны байдлын тухай албан мэдээ”-г нийтлэв
2015-06-05 12:47
Дундад улсын тариаланд ашиглах газрын нийт талбай 64, 616.84 га, шинээр нэмэгдсэн тариан газрын талбай 0.49 га байгаа юм байна.

Дундадын байгаль орчны яам хэвлэл мэдээллийнхэнд "Дундадын байгаль орчны 2014 оны байдлын тухай албан мэдээ"-г 4-нд мэдээлжээ. Тус мэдээнд тэмдэглэхдээ, 2014 онд Дундадын агаар мандал, ус, хөрсний бохирдлоос сэргийлэн, засан сайжруулах ажилд шинэ ахиц гарч, гол болох бохирдол бодисын ялгаралтыг багасгах жилийн үүргээ амжилттай биелүүлж, байгаль орчны хуулийн байгуулалт, хууль хэрэгжилтийн хяналт, байгаль орчны эрсдэлийн удирдлага зэрэг улам хүчтэй болж, экологийн орчны хамгаалалт тогтвортой урагшилж, цөмийн болон цацраг идэвхт бодисын аюулгүй байдал хяналтанд байлаа гэжээ.

Олны анхааралд буй агаар мандлын орчны талаар албан мэдээнд тэмдэглэхдээ, бүх Дундадад 161 хотод агаар мандлын чанарын шинэ стандартын дагуу хяналт тавьж байгаад зөвхөн 16 хотын жилийн дундаж хэмжээ стандарт хангаж, 145 хотын агаарын чанар стандартаас дээгүүр байна. Үүнээс гадна 470 хотод усны хяналт шалгалт хийсний дүнд бороотой хотын харьцаа 29.8 хувьд хүрсэн байна.

423 гол мөрөн, 62 нуур цөөрөмд хийсэн шалгалтаас үзвэл, Ⅰ、Ⅱ、Ⅲ、Ⅳ、Ⅴ、-Ⅴ хэмжээнд хүрсэн усны хэмжээ тус тус 3.4%、30.4%、29.3%、20.9%、6.5%、9.2% байж, гол болох бохирдол нь химийн хэрэглээнд шаардагдах хүчилтөрөгч, фосфор зэрэг байна.

Тус тайланд тэмдэглэхдээ, газрын зэрэглэлийн 329 хотын ундны усны эх үүсвэр газраас 33.255 тэрбум тонн усанд хяналт шалгалт хийсний 96.2 хувь буюу 31.989 тэрбум тонн ус шаардлага хангасан дүн гарлаа. Гүний усны хяналт шалгалтын 4896 цэгээс дээж авч шалгасанд 10.8 хувь нь онц сайн, 25.9 хувь нь сайн, 18 хувь нь нэлээд сайн, 45.4 хувь нь тааруу, 16.1 хувь нь муу байгаа дүн гарсан гэжээ.

Үүнээс гадна, хавар, зун, намрын нийт далайн усны чанар чансааны байдлаас үзвэл, чанарын 1-р, 2-р, 3-р, 4-р төрлийн шаардлага хангасан талбай тус тус 28.6%, 38.2%, 7.0%, 18.6% байж, органик бус азот, идэвхтэй фосфат зэргийн бохирдол голлож байна.

Албан мэдээнд тэмдэглэснээр, 2013 онд Дундадын экологийн чанарын ерөнхий байдал "тун тааруу" байжээ. 2461 шяниас "шилдэг", "сайн", "хэвийн", "тааруу", "муу" гэсэн дүн авсан нь тус тус 558, 1051, 641, 196, 15 байлаа. Экологийн чанар "шилдэг", "сайн" дүнтэй гарсан шянь үндэсний нутаг дэвсгэрийн 46.7 хувийг эзэлж, "хэвийн" дүнтэй шянь 23.0 хувийг эзэлж, "тааруу", "муу" дүнтэй шянь 30.3 хувийг эзэлж байв. 3.

2013 оны эцсийн байдлаар, Дундад улсын тариаланд ашиглах газрын нийт талбай 64, 616.84 га, шинээр нэмэгдсэн тариан газрын талбай 0.49 га байгаа юм байна. Одоогоор Дундад улсын 294.91 шоо километр хөрс эвдэгдсэн нь шалгалт явуулсан нийт нутаг дэвсгэрийн 31.12 хувийг эзэлжээ.

Дундад улсад өдгөө 208 сая га ой шугуй, 151.37 куб метр ойн модны нөөцтэй. Түүнчлэн 400 сая га тал нутагтай байгаа нь нийт нутаг дэвсгэрийн 41.7 хувьтай тэнцэж, Дундадын хамгийн том эх газрын экологийн систем, экологийн халхавч бүс болсон байна.

2014 оны эцсийн байдлаар, Дундад улсын хэмжээнд төрөл бүрийн адил бүс зэрэглэлийн 14,699 га талбай бүхий байгалийн дархан цаазтай 2729 бүсийг байгуулснаас эх газар дахь талбай нь 14,243 га-д хүрсэн нь нийт нутаг дэвсгэрийн 14.84 хувийг эзэлжээ. Үндэсний зэрэглэлийн байгалийн дархан даацтай бүс 428-д хүрч, нийт талбай нь 9652 га байгаа юм байна.

"2014 оны Дундадын экологийн тухай сонсгол мэдээ"-г Дундадын Байгаль орчны яам, Үндэсний нутаг дэвсгэрийн нөөц баялгийн яам, Орон сууц, хот хөдөөгийн байгуулалтын яам, Зам тээврийн яам, Усан ашиглалтын яам, Хөдөө аж ахуйн яам, Эрүүл мэнд, гэр бүл төлөвлөлтийн үндэсний хороо, Үндэсний Аудитын газар, Үндэсний ой шугуйн газар, Газар хөдлөлтийн үндэсний станц, Цаг уурын үндэсний станц, Эрчим хүчний үндэсний газар, Үндэсний тэнгис далайн ажил эрхэлсэн газартай хамтран нийтэлсэн юм.

 

Эх сурвалж : ХОУР
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл