Улаанбаатар Бээжингийн хоёр талын тийз 550 мянган төгрөг болж хямдарлаа
2015-05-26 16:29
“МИАТ” ХК-ийнхан зун цагийн хямдралаа зарлалаа. Нийт есөн чиглэлийн нислэгийн тийз 10-30 хувь хямдруулсан байна.
Үүнд,
Бээжингийн чиглэлд энэ 5,6-дугаар сарын нислэгийнхээ тийзэнд 15-30 хувийн хямдрал зарлаад байна.
Тавдугаар сарын 13-15, 18, 20, 22, 27-29-нд 15 хувь хямдарч Улаанбаатар-Бээжин-Улаанбаатарын тийз 548,900 төгрөг.
Улаанбаатар-Токио-Улаанбаатар зургаадугаар сарын 7, 14-нд 10 хувь хямдарч1,109,300 төгрөг,
Улаанбаатар-Хонг Конг-Улаанбаатар чиглэлд зургаадугаар сарын 1, 5, 8-нд 15 хувь хямдарч 956,900 төгрөг.
Улаанбаатар Москвагийн чиглэлд зургаадугаар сарын 13-ныг дуустал бүх нислэгтээ 15 хувийн хямдрал зарлажээ.

Эх сурвалж :
Дэлгэрэнгүй үзэх
