solongonews
Шинэ оны шинэ дүр төрх
2026-01-05 10:41
Шинэ оны шинэ дүр төрх

Нэгдүгээр сарын 04-ний өдөр бол 2026 оны ажлын эхний өдөр юм. Хятадын нутаг нутгийнхан шинэ амжилт бүтээл, шинэ арга бодлогоор шинэ жилийн эдийн засаг нийгмийн амьжиргааныхаа хөгжлийг эрч хүчтэй эхлүүллээ.

Нэгдүгээр сарын 04-нд Чиндао боомтоос Австрали руу шууд тээврийн маршрут нээгдсэн нь Чиндао боомтын 2026 онд нээсэн анхны гадаад худалдааны шинэ маршрут юм. Энэ өдрийг хүртэл Чиндао боомт нь дэлхийн 180 гаруй улс орон, бүс нутгийн 700 гаруй боомтыг холбосон бараг 240 гадаад худалдааны маршруттай боллоо.

Мөн өдөр Шанхай хот нь бизнесийн орчны бага хурал зохион, “Олон улсын тэргүүний бизнесийн орчныг хурдацтай бүрдүүлэх Шанхайн үйл ажиллагааны төлөвлөгөө (2026)”-г гаргасан бөгөөд дөрвөн талын 26 үүрэг, арга хэмжээг танилцуулжээ.

Цагаан нуурт жилдээ нэг удаа болдог өвлийн загас агнуурын ажил ид өрнөж, уламжлалт аргаар загас агнаж, шинэ оны сайн сайхныг бэлгэдэж байна.

Найруулагч: Ш.ЦОГЗОЛМАА
Эх сурвалж : http://www.news.cn/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл