Орон нутгийн цагаар 10-р сарын 27-нд Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Чян Малайзын Куала Лумпурт Европын зөвлөлийн дарга Антонио Костатай уулзав.

Ли Чян:
- Өдгөө Хятад, Европын харилцааны хөгжилд боломж тохиож, мөн зарим сорилтууд ч оршиж байна. Хоёр тал Хятад, Европын Холбооны харилцааны хөгжлийн зөв чиглэлийг тогтвортой байлгаж, улс төрийн итгэлцлийн суурийг бэхжүүлж, хоёр талын нийтлэг ойлголтыг улам бодитоор хэрэгжүүлэх ёстой гэж хэллээ.
- Хятад, Европын Холбооны худалдаа хялбар болон чанаржиж, тэнцвэртэй хөгжихийг Европын Холбоотой хамтдаа үргэлжлүүлэн урагш ахиулж, харилцан нээлттэй байдлаа өргөжүүлж, ногоон, дижитал, шинжлэх ухаан технологийн инновац, үйлдвэрлэлийн гинжин хэлхээ, нийлүүлэлтийн гинжин хэлхээ зэрэг салбарт хамтын ажиллагааны илүү олон шинэ өсөлтийн цэгийг бий болгож, өндөр түвшинд харилцан ашигтай хамтдаа амжилтад хүрч, үүний зэрэгцээ эрх тэгш, хүндэтгэсэн үндэс суурийн дагуу яриа хэлцэл, зөвшилцөл, харилцан ойлгож, харилцан найр тавих замаар Хятад, Европын Холбооны эдийн засаг, худалдааны хамтын ажиллагаанд оршиж буй асуудлыг шийдвэрлэхийг дэмжихэд Хятадын тал бэлэн байна гэж Ли Чян тэмдэглэв.
Антонио Коста:
- Хятадын талтай ажил хэрэгч хамтын ажиллагаагаа сайжруулж, олон талт үзлийг хамгаалан, уур амьсгалын өөрчлөлт зэрэг дэлхий дахины сорилтуудтай хамтдаа тэмцэхэд Европын Холбоо бэлэн байна гэдгээ илэрхийлэв.
