Энэ сарын 16-нд Дундад улсын худалдааны яамны Олон улсын худалдааны хэлэлцээний орлогч төлөөлөгч Жан Шянчэн хэлэхдээ: - Энэ оны эхний хагас жилд Дундад улсын банк санхүүгийн бус салбарын гадаадад шууд хөрөнгө оруулсан хэмжээ 56 тэрбум ам.долларт хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 29.2 хувиар нэмэгдлээ гэж мэдэгдэв.

Мөн энэ он гарснаас хойш Дундад улсын аж үйлдвэрийн гадаад хөрөнгө оруулалт түргэн нэмэгдэж, 5 тэрбум 90 сая ам.долларт хүрсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 63.1 хувиар нэмэгдсэн гэжээ.
Энэ оны Дундад улсын гадаадад хөрөнгө оруулах хэмжээг 10 хувиар нэмэгдүүлэх зорилтын тухай Жан Шянчэн хэлэхдээ: - Энэхүү зорилтыг биелүүлнэ гэдэгт бид итгэл дүүрэн байгаа бөгөөд давуулан биелүүлж чадна гэжээ.
