1. Нүдэнд даралт өгч хараанд нөлөөлдөг
Доош харж унтах нь нүдэнд даралт өгч, сэрсний дараа нүд түр зуур бүрэлзэнэ. Нүдэнд удаан хугацаагаар даралт өгснөөр холын хараа амархан мууддаг. Үүнээс гадна суугаагаар буюу доош харж унтах нь нуруу цусны эргэлт, мэдрэл, хоёр гар, нүүр царайны мэдрэлийн судал саажих, өвдөх, урт хугацааны дараа саа руу хувьсан өөрчлөгдөж, эсвэл нүүр царайны хэвийн байдалд сөргөөр нөлөөлнө. Мөн нүдийг дарсанаар нүдэнд цус амархан хурдаг. Хараа муутай хүмүүс илүү их анхаарах хэрэгтэй.

2. Хоол боловсруулахад муу нөлөөтэй
Ширээн дээрээ доош харж унтах нь хоол боловсруулах эрхтэнд муугаар нөлөөлдөг. Ихэнх хүмүүс үдийн цайны цагаар их иддэг. Үүнийг боловсруулахад 3 орчим цаг зарцуулна. Өдрийн цагаар хооллосны дараа шууд ширээн дээрээ амрах нь ходоодны хоол боловсруулах үйл ажиллагаанд нөлөөлж, гэдэс дүүрэх зэргээр сөрөг нөлөө үзүүлдэг байна.
3.Тархины цусан хангамж багасах
Унтаж байхад хүний зүрхний цохилт аажмаар удааширч, эрхтнүүдэд дамжуулах цусны урсгалын хурд буурах, их тархинд хүрэх цусны урсгал харьцангуй удаан байдаг. Үдийн цайны дараа цусны ихэнх хэсэг нь ходоод гэдэсний замд орж, хоол боловсруулахад тусалж байдаг учир доош харж унтах нь тархины цусан хангамж хомсдон толгой эргэх, чих шуугих, хөл хөшиж бадайрах зэргээр мэдрэгддэг.

4. Амьсгалд нөлөөлнө
Доош харж унтах нь мөн амьсгалд сөргөөр нөлөөлдөг. Биеийн муруйлтыг нэмэгдүүлдэг учраас амьсгал жигд биш, хэт их даралтын улмаас цээжний арьс татагдах, биеийн хүчилтөрөгчийн хангамж хангалтгүй болдог. Бүсгүйчүүд ингэж хэвтэх нь хөхөө маш хүчтэй дардаг тул зүрхний өвчин, хөхний хавдар үүсгэх зэрэг эрсдлийг дагуулдаг байна.
5. Нүүрний арьсыг гэмтээнэ
Байнга доош харж хэвтсэнээр нүүрний арьс "Базчихсан цаас" мэт болдог бөгөөд үрчлээс тогтох, хамар уруул орчим нугалаас үүсэх, цусны эргэлт саармагжих гэх зэрэг таагүй үр дагавартай.

