Австрали улсын Queensland-ын 65 настай Rob Bredl арван хэдэн матар тэжээсэн бөгөөд хамгийн том биетэй матар нь 800 кг жинтэй аж. 800 кг жинтэй энэ матраа унан, матартайгаа тоглох нь Rob Bredl-гийн хамгийн хийх дуртай ажил болжээ.

Rob Bredl үргэлж хөл нүцгэн, ямар ч хамгаалалтгүйгээр эдгээр хэвлээр явагч найзуудтайгаа тоглодог учир хүмүүс түүнийг “Хөл нүцгэн Bushman” гэж нэрлэх болсон гэнэ. Түүний тэжээсэн хэдэн арван матрын ихэнх нь 4.6 метр давсан далайн матар тул туйлын догшин аж. Rob Bredl тэжээсэн матар болон могойд 40 гаруй удаа хазуулж, хатгуулж, хэдэн удаа үхлээс дөнгөж зугтааж чадсан боловч дахин эдгээр амьтадтай найз хэвээр байсаар.

Rob Bredl-гийн ээж аав нь 1970 оноос даруй матар тэжээж байсан түүхтэй бөгөөд Rob Bredl матартай хамт өссөн гэж хэлж болно. Rob Bredl болон матрын хоорондох түүхийг баримтат кино болгосон байна.

