solongonews
III удаагийн нүүдэл соёл, аялал жуулчлалын наадам
2015-07-15 10:28
III удаагийн Дундад улсын нүүдэл соёл, аялал жуулчлалын наадмыг Дундад улсын Соёл, аялал жуулчлалын групп, Бугат хотын засгийн газар хамтран зохион байгуулав. Энэхүү наадмын зуны улирлын наадам нь 8 дугаар сарын 23 болтол үргэлжлэх юм байна.

III удаагийн Дундад улсын нүүдэл соёлын зугаацлын наадам болон Дархан Муумянган холбоот хошууны XXVI удаагийн их наадам 7 дугаар сарын 11-нд Бугат хотын Дархан Муумянган холбоот хошууны төв Батхаалга сууринд нээлтээ хийв.

Нээлтийн ёслол 7 дугаар сарын 11-ний үдэш 20 цагт болсон “Хасарын сүлд тахилгат нутаг дахь чуулган” урлагийн тоглолтод Өвөр Монголын нэрт дуучин Хүслэн, Уянга нар хүрэлцэн ирснээр барахгүй Монгол Улсын Хурд хамтлаг, KIWI хамтлаг уригдан ирж ая дуугаа өргөв. Дархан Муумянганы халуун сэтгэлт ардын сонорыг нь мялааж, урмыг нь хөгжөөлөө. Уг үдэшлэгийг Хөххотын “Нармай” компани зохион байгуулжээ. 

Монгол үндэстний нүүдэл соёлыг харуулсан нээлтийн ёслолын уран гоц үзүүлбэрүүд, уригдан ирсэн оддын хөтөлбөрүүд нь хурсан олны сэтгэлд хүрлээ.

Найруулагч: С.Урьхан
Эх сурвалж : "Солонго" мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл