solongonews
Хятадын түүхий эдийн үнэ индекс найман сар дараалан өсөлттэй гарчээ
2026-01-05 11:47
Хятадын түүхий эдийн үнэ индекс найман сар дараалан өсөлттэй гарчээ

Хятадын Логистик, Худалдан авалтын холбоо 2025 оны 12-р сарын Хятадын түүхий эдийн үнэ индексийг 117.9 нэгжид хүрсэн гэж 01-р сарын 05-ны өдөр зарлалаа. Энэхүү индексийн үзүүлэлтээс харахад, түүхий эдийн зах зээлийн эрэлт нийлүүлэлтийн тогтвортой байдлаа хадгалж, зах зээлд итгэх итгэл нэмэгдэж байгааг харуулсан байна. Үүний зэрэгцээ 2026 оны эдийн засаг тогтвортой өсөлтөд сайн үндэс суурь тавьж өгсөн байна.

2025 оны 12-р сарын Хятадын түүхий эдийн үнэ индекс нь 117.9 нэгжид хүрч, өмнөх сартай харьцуулахад 3.2 хувиар өссөн байна. Тус чиглэлээр найман сар дараалан өсөлтөө хадгалсан бөгөөд 2024 оны 06-р сараас хойших хамгийн өндөр үзүүлэлтэд хүрсэн байна.

Хятадын Логистик, Худалдан авалтын холбооны гол ажиглалт хийж буй 50 төрлийн түүхий эдийн 31 нь өмнөх сартай харьцуулахад өсөлттэй гарсан байна. Үүнд, литийн карбонат, цэвэршүүлсэн титан ба алим зэрэг бүтээгдэхүүнүүдийн үнэ өнгөрсөн сартай харьцуулахад тусбүр 15.5,11.7, 8.5 хувиар тус тус өссөн байна.

Салбарын хувьд өнгөт металлын үнэ индекс нь эрс нэмэгдэж, өмнөх сараасаа 4.9 хувиар өссөн бол хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үнэ индекс нь өмнөх сараасаа 2.5 хувиар өссөн байна. Мөн ашигт малтмалын, хар металлын, химийн бүтээгдэхүүний үнийн индексүүд өмнөх сараасаа тусбүр 0.8, 0.4, 0.3 хувиар өссөн байна.

Найруулагч: Ш.ЦОГЗОЛМАА
Эх сурвалж : http://www.news.cn/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл