Орон нутгийн цагаар наймдугаар сарын 22-нд АНУ-ын Лос Анжелес хотын Холливудад "Хүн төрөлхтний гэрэлт ирээдүй" дэлхийн хиймэл оюун ухаанаанаар бүтээсэн кино телевизийн уран бүтээлийн уралдааны нээлтийн ёслол болов.
Энэхүү арга хэмжээг Хятадын төв радио телевиз, Нью-Йоркийн кино коллеж хамтран зохион байгуулжээ. ХКН-ын Төв хорооны Суртал ухуулгын хэлтсийн орлогч дарга , Хятадын төв радио телевизийн захирал Шэнь Хайшюн бичгээр үг хэлэв.
Мөн энэ арга хэмжээний үеэр Хятадын төв радио телевизийн киноны сувгийн лого тавигдаж, Холливудад анхны танилцуулгаа хийсэн байна.
Шэнь Хайшюн бичгээр хийсэн илгээлтдээ, Хятадын төв радио телевиз нь кино телевизийн уран бүтээлээр холбоос, хиймэл оюун ухаанаар гүүр болгож, дэлхийн өнцөг булан бүрт байгаа найз нөхөдтэйгөө хамтран хиймэл оюун ухааны хөгжил засаглалыг дэмжин, түүнийг зүй бусаар ашиглахыг хориглож, оюуны хуваагдлыг сааруулан, хиймэл оюун ухааныг "хүн төвтэй, сайн сайхны төлөө" ашиглахыг удирдан чиглүүлэхэд бэлэн байна гэжээ.
Одоогийн байдлаар, дэлхийн 32 улс орон, бүс нутгийн 723 гол хэвлэл мэдээллийн хэрэгслээр уг арга хэмжээний талаар мэдээлсэн байна.
