solongonews
Хятад, Саудын Арабын Гулей этилен төслийг ирэх онд ашиглалтад оруулна
2025-07-02 11:25
Хятад, Саудын Арабын Гулей этилен төслийг ирэх онд ашиглалтад оруулна

 

Хятад, Саудын Арабын эрчим хүчний хамтын ажиллагааны томоохон төсөл болох Хятад, Саудын Арабын Гүлэй этилений төслийн үндсэн тоног төхөөрөмжийг Фүжянь мужийн Жанжөү хотод суурилуулж дуусжээ. Энэ нь уг төсөл тоног төхөөрөмжийн угсралтын үе шатанд орсныг харуулж байгаа юм.

44.8 тэрбум юанийн хөрөнгө оруулалттай энэхүү төсөл нь Хятадын Саудын Арабын эрчим хүчний салбарын хамтын ажиллагааны томоохон төсөл юм.

Энэхүү төслийг 2026 онд ашиглалтад оруулахаар төлөвлөж байна, Тухайн үед жил бүр 1.5 сая тонн этилен үйлдвэрлэх хүчин чадалтай бөгөөд дээд болон доод урсгалын салбаруудад 200 тэрбум юанийн хөрөнгө оруулалт хийгээд зогсохгүй Хятадын өндөр чанартай химийн бүтээгдэхүүний гадаадад найдах хэмжээг үр дүнтэй бууруулан, үндэсний эрчим хүчний аюулгүй байдлыг баталгаажуулах, ханган нийлүүлэлтийн сүлжээний тогтвортой байдлыг хангахад маш чухал стратегийн ач холбогдолтой юм.

Найруулагч: Ш.ЦОГЗОЛМАА
Эх сурвалж : http://www.news.cn/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл