
Хар мөрөн мужийн үзэсгэлэн яармагийн ажил эрхэлсэн газрын 25-нд мэдээлснээр, Дундад, Оросын II яармаг 10 дугаар сарын 12-ны өдөр Харбинд болох бөгөөд Дундад, Оросын хамтын ажиллагааны үр дүнг дэлгэн үзүүлэх болно. Өнөөгийн байдлаар Орос, Япон, Өмнөд Солонгос, Бельги зэрэг 16 орон, бүс нутаг оролцохоор нэр мэдүүлээд байна.
Дундад, Оросын яармаг бол Дундадын засгийн газрын батлан зөвшөөрсөн улсын зэрэглэлийн олон улсын том хэмжээний яармаг болох юм. Үүнээс өмнө 24 удаа зохион байгуулсан Харбины Олон улсын эдийн засаг худалдааны яармаг олон жилийн турш наймаа тохиролцсон хэмжээ 100 тэрбум ам.долларт хүрсэн байна.
Дундад, Оросын яармагийн хувьд Дундад улс анх удаагаа ганц оронтой улсын зэрэглэлийн яармаг зохион байгуулж байгаа тохиолдол юм. Эх сурвалжаас үзвэл, яармаг 4 хоног үргэлжлэх хугацаанд Дундад, Оросын мужийн дарга нарын яриа уулзалт, Дундад, Оросын тоног төхөөрөмжийн аж үйлдвэрлэлийн эдийн засаг худалдааны уулзалт, Дундад \Хар мөрөн муж\ - Европын холбооны хөрөнгө оруулалт, эдийн засаг худалдааны яриа уулзалт зэргийг зохион байгуулах болно.
