solongonews
Хэрэглээний үнийн индекс (ХҮИ) 0.2 хувиар өссөн байна
2026-02-11 11:59
Хэрэглээний үнийн индекс (ХҮИ) 0.2 хувиар өссөн байна

Хятадын хэрэглээний үнийн индекс 2026 оны 01-р сард өнгөрсөн оны мөн үеэс 0.2 хувиар өссөн байна. Үүнд хот суурин газарт 0.2 хувь өссөн бол хөдөө орон нутагт 0.1 хувиар өсжээ. Хүнсний бүтээгдэхүүний үнэ 0.7 хувь буурсан бол хүнсний бус бараа бүтээгдэхүүний үнэ 0.4 хувиар өссөн байна.

Нэгдүгээр сард Хятадын хэмжээнд хэрэглээний үнийн индекс өнгөрсөн сараас 0.2 хувиар өссөн байна. Үүнд хот суурин газарт 0.2 хувиар өссөн бол хөдөө орон нутагт 0.2 хувиар өссөн байна. Хүнсний бараа бүтээгдэхүүний үнэ өөрчлөгдөөгүй хэвээр байгаа бол хүнсний бус бараа бүтээгдэхүүний үнэ 0.2 хувь, хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ 0.2 хувь, үйлчилгээний үнэ 0.2 хувиар тус тус өссөн байна.

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : news.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл