7 дугаар сарын 16-нд ӨМӨЗО-ны Ардын засгийн газар, Дундад услын хөдөө аж ахуйн шинжлэх ухаан мэргэжлийн академийн шинийг санаачлах стратеги бодлогын хамтын холбооноос санаачлан зохион байгуулж, ӨМӨЗО-ны Шинжлэх ухаан мэргэжлийн танхим, Шилийнгол аймгийн захиргаа хамтран зохион байгуулсан “2015 Дундад улсын торгоны шинэ зам, Шилийнголын бэлчээрийн мал аж ахуйн шинийг санаачлах брэндийн танилцуулга болон бизнесийн дээд хэмжээний уулзалт” Өвөр Монголын Шилийнхотод болов.
Энэ удаагийн брэндийн танилцуулга болон бизнесийн дээд хэмжээний уулзалт нь бэлчээрийн мал аж ахуйн шинэ арга мэргэжил, шинэ үр бүтээмж, шинэ бүтээгдэхүүн зэргийг танилцуулах, E худалдаа болон мэдээ мэдээллийн арилжаа, бэлчээрийн мал аж ахуйн дэвшилтэт технологийн тухай ярилцаж, гэрээ хийх, бизнес эрхлэгчдийг урих зэргээр гол агуулга болгож 3 өдрийн хугацаатай үргэлжлэх болно. Уг танилцуулгад Өвөр Монголын бүх аймаг хот, Дундад улсын Аньхуй, Хэбэй, Хунань, Шиньжян зэрэг муж, ӨЗО болон ОХУ ба Монгол Улсын төлөөлөгчид оролцож байна.
