solongonews
Өвөр Монголын уртын дууны солилцоо судалгааны нийгэмлэгийн тусгай сэдэвт хурал болов
2015-06-15 17:52
“Дундад улсын 10 дахь өв соёлын өдөр” тохиож байгаатай холбогдуулан Өвөр Монголын уртын дууны солилцоо судалгааны нийгэмлэгийн тусгай сэдэвт хурал

   
“Дундад улсын 10 дахь өв соёлын өдөр” тохиож байгаатай холбогдуулан 6 дугаар сарын 13-нд Өвөр Монголын уртын дуу урлагийн солилцоо судалгааны нийгэмлэгийн тусгай сэдэвт ярилцлагын хурал ӨМБИС-ын Урлагийн Дээд Сургуульд болж өнгөрлөө.


Уг хуралд уртын дуундаа бие сэтгэл, оюун ухаанаа зориулсан Өвөр Монголын уртын дуу урлагийн солилцоо судалгааны нийгэмлэгийн дарга Лхасүрэн, Дундад улсын уртын дууны улсын зэрэглэлийн биет бус соёлын өвийн уламжлагч Бадам, нэрт дуучин Алтанцэцэг нараар ахлуулсан уртын дууны мэргэжлийн сургалт хийж байгаа Урлагийн дээд сургуулиудын багш нар болон шинжлэх ухааны судалгаа, шинжилгээ хийж байгаа судлаач, эрдэмтэд төдийгүй залуу уртын дуучид, уртын дууны хорхойтнууд хуран цугларч, санаа бодлоо чөлөөтэй солилцсон байна. 


Хурлын агуулгын хувьд монгол ардын уртын дууны орон нутгийн шинж байдлыг хэрхэн судалж уламжлах, уртын дууны мэргэжлийн сургалтад өвөг дээдсээс уламжилж ирсэн яруу найргийн бүрэн эхээр хэрхэн дуулуулж сургах, сургалтанд оршиж байгаа байдал, залуу дуучдад оршиж байгаа асуудлууд, уртын дууг өнөөгийн хэмжээнээс хэрхэн илүү гүнзгий судалж, түүний мөн чанарыг хэрхэн тайлбарлаж, ойлгуулах талаар илүү зөвшилцсөн юм.

Зургийг Цолмон

Зохиогч: Буянхишиг
Найруулагч: Сараа
Эх сурвалж :
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл