solongonews
Солилцоогоо өргөжүүлж ирээдүйд нэвтэрнэ
2025-10-16 10:59
Солилцоогоо өргөжүүлж ирээдүйд нэвтэрнэ

Хайнань мужийн үзэсгэлэнгийн талбайн бүжгийн үзүүлбэр дөнгөж дуусангуут Монгол улсын гоёмсог загвар өмсөгчид тайзны тоглолтоо эхлүүллээ. Үзэсгэлэнгийн энэ талбайд Шаомай амталсан гадаадыг найзууд “Ёстой амттай байна” гэж эрхий хуруу гарган магтаж,  жаал хүүхдүүд марк цуглуулан хөгжилдөж байв.  

08-р сарын 25-нд Монгол-Хятадын V экспо Хөх хотод нээлтээ хийж, үзэсгэлэнгийн талбай болон соёлын олон төрлийн солилцооны арга хэмжээнүүд нь экспод хөл хөдөлгөөн нэмлээ.

Соёлын солилцоо бол ард түмний харилцаа холбоог зузааруулж, тэдний харилцаа хамтын ажиллагааны замыг тэлдэг. Энэхүү экспод харуулсан гайхамшигт соёлын үйл ажиллагаа нь харц булаам өнгөлөг сайхан байлаа.

"Дорнын навчис" хэмээн нэрлэсэн цай нь үндэстэн дамнасан нөхөрлөлийг холбодог бөгөөд цайны анхилуун үнэр нь торгоны замын домгийг гэрчилдэг. 08-р сарын 26-нд болсон Хятад, Орос, Монголын "Түмэн газрын цайны зам" олон улсын соёлын аялал жуулчлалыг сурталчлах хуралд "Түмэн газрын цайны зам" олон улсын аялал жуулчлалын холбоонд шинэ гишүүд нэмэгдэж, анх 12 гишүүнтэй байсан нь өдгөө 26 гишүүнтэй болж, "найзын тойрог" нь өргөжив. Шинээр гишүүнээр элссэн Москва ба Бүгд Найрамдах Татарстан улсын Казань хотын соёл, аялал жуулчлалын газар Монгол-Хятадын экспогоор дамжиж, Хятадын жуулчдад "Москва, Казань хотод ирж, өөр амьдралыг мэдрээрэй" гэдэг урилга дэвшүүллээ.

Аялал жуулчлал өнөөдөр Хятад, Орос, Монголын ард түмний ойлголцол, найрамдлыг бэхжүүлэх чухал хэрэгсэл болж байна. Сүүлийн жилүүдэд "Түмэн газрын цайны зам" олон улсын аялал жуулчлалын холбоо Хятад-Орос-Монголын "Түмэн газрын цайны зам"-ын гурван нуурын аялал, худалдаачдын аялал, цайны аялал, уул мөрний аялал зэрэг аялал жуулчлалын 10 маршрутыг хамтран гаргасан байна. Хятад, Орос, Монголын залуучуудын аялал жуулчлалын "Найрамдал, энх тайван, залуу элч" зусланг 12 жил дараалан зохион байгуулж, Хятад, Орос, Монгол хоёр орны иргэдийн солилцоог сайжруулахад идэвхтэй үүрэг гүйцэтгэсэн юм.

Зуун жилийн түүхтэй "Түмэн газрын цайны зам"-ын соёл, аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх зорилгоор ӨМӨЗО-ны Соёлын дурсгал, археологийн судалгааны хүрээлэнгээс "Түмэн газрын цайны зам"-ын үндсэн 7 чиглэлийг цэгцэлж, улаа өртөө, сүм хийд, дэлгүүр зэрэг 197 газрыг нэгэн зэрэг илрүүлэв. Эдгээр шинэ археологийн олдворууд нь гурван улсад соёл, аялал жуулчлалын үйл ажиллагаа явуулах илүү бат бөх суурийг тавьсан юм.

 Энэ оны эхний долоон сард Өвөр Монгол, Оросын 253 мянган жуулчид, Монголын 806 мянган жуулчдыг хүлээн авсан нь тус тус 2.3 хувь ба 26.8 хувиар өсч, Өвөр Монгол орон Орос, Монголын жуулчдын зорин ирдэг чухал газар болсон байна. Үүний зэрэгцээ Орос, Монгол хоёр улс хэдийнээ Хятадын жуулчид, ялангуяа Өвөр Монголын жуулчдын аялах дуртай газар болжээ.

Ард түмний найрсаг харилцаа нь улс хоорондын тогтвортой харилцааг хөгжүүлэх бат бөх үндэс суурь юм. 08-р сарын 25-нд ӨМӨЗО-ны эмэгтэйчүүдийн холбоо, Монголын эмэгтэйчүүдийн холбоо хамтран Хятад, Монголын гэр бүлийн солилцооны айлчлалын симпозиум зохион байгуулав. Монголоос 10, Өвөр Монголоос 10 гэр бүл цуглаж баяраа тэмдэглэн харилцаагаа сэргээлээ. Хоёр орны гэр бүлүүд ээлжлэн авьяас чадвараа харуулж, урлагийн хэлээр ойлголцон, тэднийг маш хурдан ойртуулсан юм. ӨМӨЗО-ны эмэгтэйчүүдийн холбооны асуудал хариуцсан холбогдох удирдлага:

- Энэ удаагийн цуглаан бол зөвхөн гэр бүлээрээ цугларсан төдийгүй Хятад, Монголын найрамдлын тод илрэл болсон юм гэж хэллээ. МСНЭ-ийн төлөөлөгч Б. Бадамсүрэн:

- Гэр бүлийн айлчлал нь хоёр орны ард түмний харилцан ойлголцол, итгэлцлийг гүнзгийрүүлэх индэр боллоо гэж хэлэв.

ӨМӨЗО-ны эмэгтэйчүүдийн холбоо, Монгол улсын Эмэгтэйчүүдийн холбоо 2023 онд "Эмэгтэйчүүд, хүүхдийн хөгжлийн хамтын ажиллагааны санамж бичиг"-т гарын үсэг зурснаас хойш хоёр тал Хятад, Монголын "Жижиг хэрнээ сайхан" төслүүдийг цаашид өргөтгөхийн тулд хичээн зүтгэсээр иржээ. Хятад, Монгол хоёр улс жил бүр 10 удаа гэр бүлийн солилцоо хийдэг. БНХАУ-аас Монгол улсад 10 эмчийг үнэ төлбөргүй зөвлөгөөнд хамруулж, нүдний эмч 10, эмэгтэйчүүдийн "Хоёр хорт хавдраас" урьдчилан сэргийлэх, эмчлэх 10 эмч, 10 гар урлаачийг бэлтгэн сургаж байна. "Жижиг хэрнээ сайхан" ард түмний амьжиргаанд тустай энэхүү багц төсөл нь Хятад, Монголын ард түмний харилцан ойлголцол, соёлын солилцоог үр дүнтэй ахиулсан юм.

Монгол-Хятадын экспо бол "Бүс ба Зам" санаачилгыг хамтран бүтээж буй тод жишээ. Хятад, Монголын экспо байгуулагдсан цагаасаа хойш соёлоор уусалцаж, хүмүүсийн солилцооны хүчийг шингээн, соёл иргэншлийн харилцан суралцах үлгэр жишээ болсон юм.

  2015 онд Хятад, Монголын анхны экспо болж, Хятад, Монголын соёлын солилцооны долоо хоногийн нээлтийн гала арга хэмжээнд Монголын 400 шахам албаны хүмүүс, бизнесийн төлөөлөл оролцож, хоёр орны уран бүтээлчдийн тоглолтыг сонирхов. Үзэсгэлэнгийн үеэр Хятад-Монголын гэрэл зураг, тосон зургийн үзэсгэлэнг 200 мянга гаруй хүн үзжээ.

  2017 онд Хятад, Монголын II экспо зохиогдож, Хятад, Монголын соёлын солилцооны долоо хоногийн нээлтийн гала тоглолт, олон улсын монгол бүжгийн тоглолт, "Торгоны замын цом" олон улсын их сургуулийн оюутнуудын хөлбөмбөгийн урилгын тэмцээн, Хятад, Монголын аялал жуулчлалын тэмцээн, Хятад, Монголын соёлын солилцооны долоо хоногийн нээлтийн арга хэмжээ, Хятад, Монгол, Оросын найрамдлын унадаг дугуйн тэмцээн зэрэг соёлын үйл ажиллагаа улам бүр нэмэгдсээр ирсэн. Эдгээр соёлын баялаг үйл ажиллагаанууд энэхүү үзэсгэлэнг улам алдаршуулав.

  2019 онд Хятад-Монголын III экспогийн соёлын солилцооны долоо хоног болж, нээлтийн гала тоглолт, олон улсын монгол бүжгийн урлагийн үзэсгэлэн, Монголын үндэсний дуурь "Учиртай гурван толгой", Торгоны зам, Юань гүрний үеийн цэнхэр шаазан зэрэг олон улсын эрдэм шинжилгээний семинар, Зүүн хойд Азийн орнуудын тосон будгийн зургийн үзэсгэлэн болон бусад олон арга хэмжээ зохион байгуулагдсан юм. Мартагдашгүй "Өвөр Монголын үнэр амт", 70 гаруй зураач оролцсон "Зүүн хойд Азийн үндэсний тосон будгийн зургийн үзэсгэлэн", өнгөрсөн ба одоо цагийг өгүүлсэн юань гүрний цэнхэр шаазангийн чуулга уулзалт зэрэг нь энэ үйл явдлын мартагдашгүй сайхан дурсамж болон үлдлээ.

2023 онд болсон Хятад, Монголын IV экспо соёлын солилцооны тусгай хэсэг байгуулж, Хятад, Монгол, Оросын соёлын солилцооны үзэсгэлэн, "Торгоны замын хатгамлын мөрөөдөл, Умард хилийн урлаг" эмэгтэйчүүдийн аж ахуй эрхлэлтийн ололт амжилтын үзэсгэлэн, 2023 оны Өвөр Монголын анхны алдартай  хоолны соёлын долоо хоног, "Амь насны ногоон ертөнц" орчин үеийн жүжиг зэрэг дөрвөн том арга хэмжээ зохиогдож байв.

Монгол-Хятадын V экспогийн нээлтийн өмнөхөн ӨМӨЗО-ны урлагийн театраас дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн найз нөхөддөө зориулан "Найрамдлын солонго" нэртэй тусгай тоглолт хийж, тоглолт нь “Соёл иргэншлийн уламжлалт найрамдлыг хөгжүүлж, харилцан суралцахуй” сэдвийн хүрээнд бүтээгдсэн юм. Үүнд Хятад, Монгол, Орос, Беларусь, Казахстан зэрэг орны мянга гаруй уран бүтээлчид оролцлоо. Олон талт, шинэлэг, багтаамжтай, нээлттэй уран сайхны илэрхийлэлтэй, Хятадын хэв маяг, үндэсний онцлог, олон улсын алсын харааг хослуулсан соёлын найрыг Хятадын болон гадаадын үзэгчдэд толилуулсан юм.

Нээлтийн тоглолт экспогийн соёлын солилцооны хөтөлбөрөөр эхэлсэн. Дараа нь Хятад-Орос-Монгол-Казахстаны "Цайны зам" залуучуудын зуслан, олон улсын монгол бүжгийн тэмцээн, Хятад-Монголын гэрэл зураг, тосон будгийн зургийн үзэсгэлэн, олон улсын монгол хувцас, хувцас загварын үзэсгэлэн, Хятад-Монголын дууны тэмцээн, Хятад-Монголын залуучуудын хөл бөмбөгийн тэмцээн зэрэг олон төрлийн арга хэмжээ зохиогдлоо. Эдгээр арга хэмжээнүүд олон орны хүмүүсийг ойртуулж, соёлын өвөрмөц байдлыг бий болгон, сэтгэлийн холбоосыг бүрдүүлсэн байна. 08-р сарын 31-нийг хүртэл үргэлжилсэн экспогийн үзэсгэлэн яармагийн талбайнууд хөл хөдөлгөөн ихтэй байв. 

Арван жилийн дараа Хятад-Монголын экспо нь соёлын солилцоог тасралтгүй өргөжүүлж, хүн төрөлхтний хамтын ирээдүйг цогцлооход эерэг үүрэг гүйцэтгэж, гялалзах одод шиг олон соёлууд бие биенээ нөхөж, соёл иргэншлийн гайхалтай, өнгөлөг дүр зургийг бүтээнэ. Цаашид Хятад, Монголын экспо соёлын солилцоонд чухал үүрэг гүйцэтгэж, улс орнуудын найрамдлын цэцэг улам содон өнгөөр бадамлан дэлгэрэх болно.

Зохиогч: ФЭН ШЮЙЮЙ
Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : Солонго Мэдээллийн Төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл