1. Нугасны өндөг
Зуны эхэн үед хүнсэндээ өндөг түлүү хэрэглэвэл биеийн жин буурахгүй, хангалттай хүч чадалтай байж, ажиллаж хөдөлмөрлөхөд ядрахгүй. Нугасны давсалсан өндөг идэх нь хүний биед кальци, төмөр нөхөж өгдөг байна.
2. Гүзээлзгэнэ хоргүйжүүлнэ
Гүзээлзгэнэ идэх нь эсийн бүрэлдэхүүнийг дэмжиж, шүд, яс, цусны судас, булчингийн үйл ажиллагааг хэвийн байлгах ба шархны эдгэрэлтийг дэмжих, биеийн дархлааг сайжруулан хоргүйжүүлнэ. Гүзээлзгэнэ органик хүчлүүд, хүчил ба pectin бодис элбэг агуулдаг ба өөхийг тарааж, хоол боловсруулах шүүс, ходоод гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөний шүүрлийг дэмжих, илүүдэл холестерин, хортой хүнд металл зэргийг арилгах болно.
3. Шанцайны ургамал (莴苣) агааржуулахад сайн
Шанцайны ургамал нь целлюлоз их хэмжээгээр агуулдаг тул гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг дэмжиж, ходоод гэдэсний хоол боловсруулах замыг цэвэрлэнэ. Түүнчлэн өтгөн хаталтыг эмчилж, цус багадалттай хүнд хамгийн сайн хүнс болдог. Мөн хоргүйжүүлэх, чийг, хүйтнээс улбаатай өвчнийг анагаах буюу цэр ховхлох үйлчилгээтэй.
4. Сүрэл мөөг хорт хавдрын эсрэг
Сүрэл мөөгөнд агуулагдах уураг дунд хүний биед шаардагдах найман чухал амин хүчлүүд бүрэн гүйцэд агуулагдаж байдаг. Тэр нь хүний биеийн нийт амин хүчлийн 38.2 хувийг эзэлдэг байна. Хорт хавдрын эсийн өсөлтийг хязгаарлаж, ялангуяа ходоод гэдэсний хорт хавдрын эсрэг эмчлэхэд тусалж, элэг, бөөрний үйл ажиллагааг сайжруулах болно.
5. Хаш бол хөгшрөлтийн эсрэг хүнс
Зуны улиралд хүний биеийн энергийн алдагдал харьцангуй их байдаг. Хаш дотор витамин Е агуулагддаг тул хөгшрөлтөөс сэргийлнэ. Байнга хаш идэх нь хүний биеийн хөгшрөлтийг удаашруулдаг байна. Хаш нь нил ягаан өнгөтөй хүнсний ногооны нэг бөгөөд хальсанд нь витамин Е, витамин P баялаг агуулагдаж байдаг.
