Энэхүү боловсруулах үйлдвэр нь өндөр температураар явагдах пиролизийн урвалаар хаягдал дугуй, хуванцар, техникийн тос, резинийг боловсруулах нь байна. Боловсруулалтын дараа түүхий тос (crude oil) болон ямар ч бохирдолгүй карбон (Carbon black) гаргаж авна. Мөн хаягдал дугуйны төмөр утсыг ялгана. Энэ үйлдвэрийн бүтээгдэхүүнийг зочид буудал, зоогийн газар,угаалгын газар, цахилгаан станц, хөдөлгүүрийн үйлдвэр болон химийн үйлдвэрт өргөн хэрэглэдэг.
Пиролизийн урвал явагдсаны дараах бүтээгдэхүүнүүд:
| Түүхий тос: | 40%~ 45 % (Дугуйны чанарын үзүүлэлтээс хамаарч түүхий тосны гарц харилцан адилгүй) |
| Төмөр утас: | 13% |
| Карбон: | 37% (Шахмал түлш болгон ашиглаж болно.) |
| Хаягдал хий: | 5% |
Үзүүлэлт ба үнийн санал:

| Загвар: | ТТZT-5 |
| Түүхий эд: | Хаягдал дугуй |
| Бүтцийн хэлбэр: | Хөндлөн |
| Даралт: | Атмосфер |
| Хүчин чадал: | 5тонн/өдөр |
| Реакторын эргэх хурд: | 0.4эрг/мин |
| Хөргөлт: | Усан |
| Халаалт: | Шууд |
| Реакторын хэмжээ: | D2200мм* L5000мм |
| Реакторын багтаамж: | 12м3 |
| Дуу чимээ: | db(A) ≤85 |
| Ажиллагаа: | Үечлэлтэй. (Intermittent) |
| Угсралт: | Шууд |
| Үйлдвэрийн үнэ: | 35 000 ам.доллар.) |
Нэг өдрийн эргэлт
| Карбон: | 10тонн х 35% = 3.5тонн х1500 юань = 5250.00 юань |
| Түүхий тос: |
10тонн х 45% = 4.5тонн х 4500 юань/тонн = 20250.00 юань |
| Нийт: | 28000.00 юань (Ойролцоогоор 4516.00 ам.доллар) |
Бусад талууд
| Түүхий эд бэлтгэх цаг: | 2 цаг |
| Түүхий тос ялгах процесс: |
10 цаг |
| Хаягдал болон төмөр утсыг ялган авах: | 2 цаг |
| Реакторыг хөргөх: | 1 цаг |
| Үйлдвэрлэл явуулах талбай | 150-180 кв.метр |
| Ажилчдын тоо: | 2-4 ажилчин |
| Цахилгаан хэрэглээ: | 12 кВт |
| Баталгаа: | Үйлдвэрээс тоног төхөөрөмж ачигдсан өдрөөс эхлэн Реактор нь 5-8 жил, бусад эд анги 3 жил. |
Уг үйлдвэрийн авахаар сонирхож буй үйлдвэрлэгчээс тавьж буй нөхцөлийг танилцуулъя. Үйлдвэрлэгч төлбөрийн 40 хувийг хүлээн авсны дараа захиалгыг үйлдвэрлэлд оруулж, тухайн үеийн үйлдвэрлэлийн ачааллаас шалтгаалан 5-7 хоногт бэлэн болгох гэнэ. Үйлдвэрээс тоног төхөөрөмж ачигдахаас өмнө захиалагч үлдэгдэл 60 хувийн төлбөрийг хийсэн байна.
Баталгаа: Үйлдвэрээс тоног төхөөрөмж ачигдсан өдрөөс эхлэн Реактор нь 5-8 жил, бусад эд ангид 3 жилийн баталгаа олгоно.
Тоног төхөөрөмжөө угсруулах мэргэжилтэн хэрэгтэй бол хоёр инженерийн Монголд ирэх виз, замын зардал, буудал, хоолны зардлуудыг захиалагч хариуцна. Мэргэжилтэний цалин өдрийн 50-80 ам.доллар аж.
