solongonews
C909 онгоц давхардсан тоогоор нийт 24 сая гаруй зорчигч тээвэрлэжээ
2025-07-04 09:59
C909 онгоц давхардсан тоогоор нийт 24 сая гаруй зорчигч тээвэрлэжээ.

Air China компанийн үйлдвэрлэсэн С909 онгоц 07-р сарын 01-ний өглөө Улаанбаатар хотын олон улсын нисэх онгоцны буудалд амжилттай газардав. Энэ нь Air China-гийн C909 онгоц Монгол улсад анхны олон улсын нислэгээ албан ёсоор эхлүүлж байгаа явдал юм.

Олон улсын нислэгт тэнцэх чадварын стандартын дагуу бие даан бүтээгдсэн, бие даасан оюуны өмчийн эрхтэй Хятад улсын анхны дунд болон богино зайн турбо сэнстэй бүс нутгийн шинэ агаарын тээврийн C909 (ARJ21) онгоц 2016 оны 06-р сарын 28-ны өдөр анхны нислэгээ үйлдсэн юм.

Сүүлийн есөн жилийн хугацаанд C909 маршрутын сүлжээгээ тасралтгүй өргөжүүлж, цар хүрээ нь өргөжсөөр ирсэн байна. Одоогоор 166 агаарын хөлөг зах зээлд нийлүүлэгдэж, 700 гаруй чиглэлд нислэг үйлчилж, давхардсан тоогоор нийт 24 сая гаруй зорчигч тээвэрлэж байна. Хятад улсын арилжааны нисэх онгоцны салбарт анхдагч болсноор C909 нь дотоодын тийрэлтэт онгоцны арилжааны үйл ажиллагааны хоосон зайн нөхсөн юм. 

Зохиогч: ГҮ ЕКАЙ,ЧЮ ЧАО-И
Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : news.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл