7 дугаар сарын 11-ний үдэш "Тэнгэрлэг эгшиг" Өвөр Монголын Урлагийн Дээд Сургуулийн VII удаагийн дуу хөгжмийн наадмын агуулга болох "Тэнгэрээс ивээсэн хайр" Өвөр Монголын багачуудын найрал дууны тоглолт Өвөр Монголын Урлагийн Дээд Сургуульд болов.

Энэ удаагийн тоглолтоороо тэд "Үзэсгэлэнт сайхан миний нутаг", "Зэрэглээт говь", "Тойг, Тойг", "Монгол гутал" зэрэг яруу сайхан найрал дуугаа дуулж, сайхан морин хуур, төгөлдөр хуурын ая эгшгээрээ үзэгчдээ баясгасан байна.

Өвөр Монголын багачуудын найрал дууны баг нь 2008 онд байгуулагдсанаас хойш Бээжин, Тяньжин, Макао, Шямэнь, Гуандүн зэрэг муж хотуудаар тоглолт хийж байснаар барахгүй Монгол Улс, Австрали, БНСУ зэрэг улсаар ч тоглон маш олон хүмүүсийн таашаалыг хүлээжээ.



