solongonews
”Японы дайны гэмт хэрэгтний бичмэл өчгийн сонгомол” нийтлэгдэнэ
2015-08-12 12:02
Японы Дундад улсыг түрэмгийлсэн 31 гэмт хэрэгтний бичмэл өчиг урьд өмнө системтэй нийтлэгдэж байгаагүй юм.

Дундад улсын ард түмний Японы түрэмгийллийг эсэргүүцсэн дайн болон дэлхийн фашизмын эсрэг дайны ялалтын 70 жилийг дурсган тэмдэглэхтэй холбогдуулан Үндэсний архивын газар 8 дугаар сарын 11-нээс эхлэн албан ёсны веб сайтдаа 31 хоногийн турш ”Японы Дундад улсыг түрэмгийлсэн дайны гэмт хэрэгтний бичмэл өчгийн сонгомол” тусгай сэдэвт архиваа дэлгэхээр боллоо.

Энэ нь Японы армийн Дундад улсыг түрэмгийлсэн ял нүглийг илчилж, дэлхийн хүмүүст дайныг эсэргүүцэн энх тайвныг хамгаалахыг сэрэмжлүүлэн сануулах зорилготой юм. Эдгээр бичлэгүүдийг Жунхуа ном хэвлэлийн газрын зургаар буулган хэвлэсэн "Төв архивын газарт хадгалсан Японы Дундад улсыг түрэмгийлсэн дайны гэмт хэрэгтний бичмэл өчгийн сонгомол"-ын эхний хэсэг гар бичмэлээс сонгожээ. Японы Дундад улсыг түрэмгийлсэн 31 гэмт хэрэгтний бичмэл өчиг (бичмэл өчгийн уг эх, нэмэлт, залруулга, дагалт үг, тухайн үеийн хятад орчуулга)-ийг урьд өмнө системтэй нийтэлж байгаагүй юм.

Үндэсний архивын газрын ажилтан хэлэхдээ: - Японы Дундад улсыг түрэмгийлсэн дайны гэмт хэрэгтний архив дахь дайны гэмт хэрэгтнүүдийн бичгээр өгсөн өчиг, түүнчлэн нарийн тодорхой шүүхийн хуулбар зэрэг баримт материал бол Японы милитарист түрэмгийлэгчдийн Дундад улсын ард түмэнд учруулсан аймшигт гэм нүглийн бат нот гэрч юм. Бичгээр өгсөн өчгөөс харахад, Япон түрэмгийлэгчид Дундад улсыг түрэмгийлэх үеэр, Дундад улсын ард түмийг дураараа алж хядах, баривчлах, боолчлох, хордуулах, бактерийн зэвсэг химийн зэвсэг бүтээн хэрэглэх, амьд хүний биед туршилт хийх, бактерийн дайн, хорт хийн дайн явуулах, билгийн боолчлолын газар байгуулах, "эмэгтэйчүүдийг бэлгийн боолчлолд" хүчээр татах, эмэгтэйчүүдийг хүчиндэх, хөрөнгө хогшлыг булаан дээрэмдэх, суурин тосгоныг устгах, эгэл ардыг хөөх зэрэг олон улсын тогтоол болон хүмүүнлэгийн зарчмаас зөрчсөн, цайлган хүмүүсийн бодол санаанд оромгүй, хүн төрөлхтний ёс суртахууны доод хэм хэмжүүрээс давсан олон гэм нүгэл үйлдсэнийг мэдэж болох юм гэжээ.

 

Найруулагч: Сүлдээ
Эх сурвалж : http://www.qstheory.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл