solongonews
Амь аврагч-Kingii
2015-07-17 11:10
Аврагч-Kingii бугуйвч бүтээв.

Хэрэв та усанд сэлэх дуртай бол юуны түрүүнд аюулгүй байдлаа хангах хэрэгтэй. Саяхан Америкийн мэргэжилтнүүд усанд живэхээс аврах боломжтой бугуйвчийг бүтээсэн байна.

Энэ бугуйвчаа Kingii гэж нэрлэжээ. Усанд живэх аюул учрахад аль нэг товчийг нь барихад Kingii автоматаар хөвөгч дэвсгэрийг хийлэн усанд живэхээс хамгаалах болно. Хийлсэн хөвөгч дэвсгэр нь тод улбар шар өнгөтэй бөгөөд оосор дээр нь луужин болон шүгэл угсарсан байна. Kingii-г дахин давтан ашиглаж болдог бөгөөд CO2-аар хөвөгч дэвсгэрийг хийлдэг. Та Kingii-ийг 69 доллараар захиалан авах боломжтой.

Найруулагч: Б.Ариухан
Эх сурвалж : http://www.xinhuanet.com
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл