solongonews
“Иргэдийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд анхаарч ажиллах тухай санал”-ын тайлбарыг танилцууллаа
2025-06-10 17:44
“Иргэдийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд анхаарч ажиллах тухай санал”-ын тайлбарыг танилцууллаа

 Хятадын Төрийн зөвлөлийн хэвлэлийн алба хэвлэлийн бага хурал 06-р сарын 10-ны үдээс өмнө болж, “Иргэдийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд анхаарч ажиллах тухай санал”-ын тайлбарыг танилцууллаа. Мөн хэвлэлийн бага хурлын үеэр иргэдийн амьжиргааг дээшлүүлэх талаар цуврал бодлого боловсруулан гаргажээ.

Хятадын Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооны холбогдох албаны хүн: 

- Энэхүү санал нь ХКН-ын 18-р их хурлаас хойших анхны ард түмний амьжиргааг дэмжих цогц бодлого болсны хувьд иргэдийн хүчтэй тусгасан асуудлуудыг арилгах тодорхой зорилт дэвшүүлж, бодитой арга хэмжээ авсан байна.

Хөдөө тосгоны орлого багатай иргэдийн орлогыг нэмэгдүүлэх талаар аж үйлдвэрийг хөгжүүлэх, ажлын байрыг шилжүүлэх, ур чадвараа дээшлүүлэх, хөгжилд чиглэсэн цуврал бодлого боловсрууллаа.

Дараагийн шатанд холбогдох байгууллагнууд иргэдийн амьжиргааныг сайжруулах талаар цуврал бодлого боловсруулах бөгөөд эрүүл мэндийн үндэсний хороо 3-аас доош насны нялх хүүхдийн орлогын албан татварт тусгайлан нэмэлт хөнгөлөлт үзүүлж, гэр бүлийн зардлыг бууруулах болно.

Хүний нөөц, нийгмийн хамгааллын яам бүх бүлгийн хүмүүсийн даатгалд хамруулах ажлыг сайтар хийж, уян хатан хөдөлмөр эрхлэгчид, хот орж хөдөлмөр эрхлэгчид, шинэ хэлбэрийн ажил төрөл хийж буй хүмүүс, их дээд сургууль төгсөгчдөд анхаарлаа голлон хандуулж, хөдөлмөр эрхлэлтийн шинэ арга хэлбэр, орлогын онцлогт илүү тохирсон даатгалын бодлогыг судалж, боловсруулах болно.

Найруулагч: Ш.ЦОГЗОЛМАА
Эх сурвалж : http://www.news.cn/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл