solongonews
ӨМӨЗО-ны эдийн засаг тогтвортой гүйцэтгэлтэй байна
2025-09-22 11:33
Сэтгүүлчид ӨМӨЗО-ны Статистикийн товчооноос мэдээлснээр, энэ оны 01-08-р сар хүртэл ӨМӨЗО-ны аж үйлдвэрийн үйлдвэрлэл, үндсэн хөрөнгийн хөрөнгө оруулалт тогтвортой өсч, зах зээлийн хэрэглээ тасралтгүй нэмэгдэж, эдийн засгийн ерөнхий үзүүлэлт тогтвортой байгаа юм

Сэтгүүлчид ӨМӨЗО-ны Статистикийн товчооноос мэдээлснээр, энэ оны 01-08-р сар хүртэл ӨМӨЗО-ны аж үйлдвэрийн үйлдвэрлэл, үндсэн хөрөнгийн хөрөнгө оруулалт тогтвортой өсч, зах зээлийн хэрэглээ тасралтгүй нэмэгдэж, эдийн засгийн ерөнхий үзүүлэлт тогтвортой байгаа юм.

Энэ оны эхнээс ӨМӨЗО “Зургаан төсөл”-ийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх, “Зургаан арга хэмжээ”-ийг тууштай хэрэгжүүлж, макро эдийн засгийн бодлогын үр нөлөөг түргэтгэх, бүс нутгийн эдийн засгийн тогтвортой гүйцэтгэлийн бат бэх суурийг тавих гэсэн хоёр том зорилтыг хэрэгжүүлэхэд анхаарч байна.

Аж үйлдвэрийн үүднээс авч үзвэл, энэ оны эхнээс эдийн засгийн хөгжлийн тодорхой бус байдал нэмэгдсэн зэрэг томоохон сорилтуудтай тулгарсан тул ӨМӨЗО-ны эл газар орон өөрчлөлт шинэчлэлтийг үндсэн хөдөлгөгч хүч болгон авч, бүтцийн өөрчлөлт, үйл ажиллагааны өөрчлөлт, чанар, үр ашгийг дээшлүүлэхэд анхаарч байна. Мөн өндөр стандарт бүхий дэвшилтэт үйлдвэрлэлийн кластеруудыг бий болгож, өрсөлдөх чадвартай аж үйлдвэрийн гинжин хэлхээг өндөр түвшинд хөгжүүлж, аж үйлдвэрийн дээд зэрэглэлийн, ногоон, ухаалаг хөгжлийг тасралтгүй ахиулж, улмаар аж үйлдвэрийн эдийн засгийг тогтвортой, эрүүл саруул хөгжүүлэх эрч хүчийг хуримтлуулж байна. 01-08-р сар хүртэл ӨМӨЗО-ны тогтоосон хэмжээнээс давсан аж үйлдвэрийн аж ахуйн нэгжүүдийн нэмэгдсэн өртөг өмнөх оны мөн үеэс 5.9 хувиар өссөн байна. Тодруулбал, шинэ эрчим хүч болон холбогдох үйлдвэрүүдийн нэмүү өртөг өмнөх оны мөн үеэс 17.2 хувиар өссөн юм.

Үндсэн хөрөнгийн хөрөнгө оруулалтын тухайд, энэ онд ӨМӨЗО бизнес болон хөрөнгө оруулалтын орчныг улам оновчтой болгох төсөл төлөвлөлтийн томоохон санаачилгыг бүрэн хэрэгжүүлж, өндөр зэрэглэлийн, томоохон хөрөнгө оруулалтын төслүүдийн хэрэгжилтийг түргэтгэж, бүс нутгийн хэмжээнд үндсэн хөрөнгийн хөрөнгө оруулалт тогтвортой өсөлтөд хүрсэн. Нэгдүгээр сараас наймдугаар сар хүртэл үндсэн хөрөнгийн хөрөнгө оруулалт (хөдөөгийн өрхийг оролцуулалгүй) өмнөх оны мөн үеийнхээс 5.2 хувиар өссөн байна.

Хэрэглээний үүднээс авч үзвэл, энэ он гарснаас хойш ӨМӨЗО-ны эл аймаг хотууд эрэлт нийлүүлэлтийн тал дээр иж бүрэн хүчин чармайлт гаргаж, орлогыг нэмэгдүүлж, ачааллыг бууруулж, нийлүүлэлтийг баяжуулж, зах зээлийн орчныг оновчтой болгох замаар ард түмэнд ашиг тустай үйлдвэрүүдийг эрчимтэй хөгжүүлж байна. Мөн иргэдийн амьжиргааг дээшлүүлэх, хэрэглээг өргөжүүлэх, чанар, үр ашгийг дээшлүүлэх зэрэг хэрэглээг дэмжих ажлыг нягт уялдуулсан. 01-08-р сар хүртэл ӨМӨЗО-ны өргөн хэрэглээний барааны жижиглэнгийн худалдааны нийт хэмжээ 342 тэрбум 410 сая юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 8.7 хувиар өссөн байна.

ӨМӨЗО-ны Статистикийн товчооны холбогдох удирдлага хэлэхдээ, ерөнхийдөө энэ оны 01-08-р сар хүртэл ӨМӨЗО-ны эдийн засаг тогтвортой, сайн хөгжлийн чиг хандлагатай байгаа юм. Гэсэн хэдий ч өнөөгийн гадаад орчин улам бүр тодорхой бус, урьдчилан таамаглах аргагүй болж, эдийн засгийн тогтвортой өсөлтийг дэмжих үндэс суурийг цаашид бэхжүүлэх  шаардлагатай байгааг бид хүлээн зөвшөөрөх ёстой. Ялангуяа ажил эрхлэлт, аж ахуйн нэгж, зах зээл, хүлээлтийг тогтворжуулахын тулд бид шаргуу ажиллаж, ӨМӨЗО-ны эдийн засгийн үзүүлэлтүүдийг тогтвортой ахиулж, тогтвортой сайжруулахыг хичээх ёстой гэжээ.

Зохиогч: Бэлтгэсэн: ЧҮНЬ ЯНЬ
Найруулагч: ЧҮНЬ ЯНЬ
Эх сурвалж : http://nm.people.com.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл