Бээжингийн Шяншаний 12 дахь чуулга уулзалт удахгүй болно
2025-08-29 09:06
Бээжингийн Шяншаний 12 дахь чуулга уулзалт удахгүй болно
БНХАУ-ын Батлан хамгаалах яамнаас мэдээлснээр, Бээжингийн Шяншаний 12 дахь чуулга уулзалт энэ оны 9-р сарын 17-19-нд Бээжингийн Олон улсын хурлын төвд болно.
Энэ чуулга уулзалт “Олон улсын дэг журмыг хамтдаа хамгаалж, энх тайван хөгжлийг хамтдаа дэмжицгээе” уриан дор болох бөгөөд нийт 4 удаагийн бүгд хурал, 8 удаагийн салбар хуралдаан болохын зэрэгцээ өндөр түвшний хэлэлцүүлэг, Хятад болон гадаадын залуу цэргийн офицер, эрдэмтдийн семинар зэрэг арга хэмжээнүүдийг зохион байгуулна.
Чуулга уулзалт нь эрх тэгш, багтаамжтай харилцааны тавцанг бий болгож, олон улсын хамтын ойлголцол, харилцан итгэлцлийг нэмэгдүүлэхэд чиглэж байна.
Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : СИНЬХУАНЕТ
Дэлгэрэнгүй үзэх
