Торгоны зам Дүн Хуан-ын олон улсын соёлын VIII экспо 9-р сарын 21-ний өдөр Ганьсү мужийн Дүнь Хуанд нээгдэв. Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дэд дарга, Хятадын утга зохиол урлагийнхны холбооны дарга Те Нин нээлтийн ёслолд оролцож, илтгэл тавив.

Энэхүү экспо нь "Соёлын солилцоог бэхжүүлж, соёл иргэншлүүдийн харилцан суралцахуйг дэмжье" уриан дор болж байна. Хятадын болон гадаадын 1000 гаруй зочид төлөөлөгчид нээлтийн ёслол, уулзалт яриа, соёлын үзэсгэлэн, урлагийн тоглолт, эрдэм шинжилгээ, солилцооны хөтөлбөр, хөрөнгө оруулалт татах зэрэг долоон төрлийн 17 арга хэмжээнд оролцож байна.
Дүнь Хуаны соёлын экспо нь соёлын солилцоог гүнзгийрүүлэн, өргөн хүрээтэй нийтлэг ойлголтод хүрч, улс түмний харилцан ойлголцол, найрамдлыг ахиулж, олон янзын соёл иргэншлийн эв найрамдалтай зэрэгцэн оршихыг дэмжин, хүн төрөлхтний хувь заяаны нэгдмэл цогцыг бүтээн байгуулахад соёл иргэншлийн хүчийг нэмэрлэх болно гэдэгт гадаад дотоодын зочид төлөөлөгчид санал нэгдэв.
