







Түүхийн хүрд эргэлдэн урагшилсаар байна. Энэхүү түүхийн урт аянд зарим үлгэр түүх , үйл хэргүүд түүнчлэн түүний эрхэм нандин зориг санаа нь цаг үе, орон зайг туулж үндэстний ой санамжийн гүнд үүрд мартагдашгүй үлддэг нь учиртай юм. Үүнд Японы түрэмгийллэлийн эсрэг эрэлхэгээр тэмцсэн 14 жилийн дайн буюу 5098 өдөр хоног нь Японыг эсэргүүцэх агуу их зориг санааг бий болгосон байна. Энэхүү зориг санаа нь тухайн цаг үеийн дайсныг дарж дархан цолоо мандуулах нандин эрдэнэ болж байсан билээ. Үүгээр барахгүй өдгөө бидний шинэ цаг эриний шинэ аянд хүчээ нягтруулан, эрч хүчтэй тэмцэж, хүчлэн чармайх эх булаг нь болж бйагаа юм.
Он жилийн орчилд хоног өдрийн зайд замчилж, нар сарны ээлжинд элэгдэж барагдсан дүр төрхөөр улирч ирсэн ул мөр, туулж ирсэн үлгэр түүхийг шивнэн ярих “Хятадын ард түмний Японыг эсэргүүцэх дайны дурсгалын ордон”-д дэлгэгдэж бий түүхийн дурсгалт зүйлс, “ Үндэстнийг чөлөөлөх болон дэлхийн энх тайвны төлөө ” хэмээх гол сэдэвтэй үзэсгэлэнд дэлгэгдэж байгаа хувьсгалын түүхийн дурсгалт зүйлээс үндэстний тусгаар тогтнол болон эрх чөлөөнйи төлөө нугарашгүй тэмцэж амь насаа үрэгдүүлсэн хувьсгалын баатарчуудын эрхэм дээд зориг санаа болно
