solongonews
Улсын хэмжээний залуучуудын II удаагийн спортын наадамд Өвөр Монголын баг нийт 35 алт авав
2019-08-20 17:13
Улсын хэмжээний залуучуудын II удаагийн спортын наадамд Өвөр Монголын баг нийт 35 алт авлаа.

        Хятад улсын II удаагийн Улсын хэмжээний залуучуудын спортын наадам 08-р сарын 18-ны өдөр Шаньши мужийн Тайюань хотод хаалтаа хийлээ. Өвөр Монголын Спортын товчооноос сурвалжлагчийн мэдээлснээр Өвөр Монголын баг тус удаагийн наадамд 35 алт, 39 мөнгө, 68 хүрэл медаль авсан байна.

Мэдээгээр тус удаагийн спортын наадам нь уралдааны төрөл, зохион байгуулсан цаг, оролцогчдын хэмжээ зэргээрээ бүгд олон тэмдэглэлийг шинэтгэсэн байна. Тус удаагийн наадам нь нийт 49 уралдааны төрлийг тохируулжээ.  Уралдаан эхэлснээс хойш 8 сар гаруй үргэлжлэн, нийт 33 мянган хүн оролцов. Өвөр Монголын төлөөлөх багийнхан 39 төрлийн тэмцээнд өрсөлдөж, нийгмийн күлүбын багийнхан 26 төрөлд өрсөлдөн, нийт 942 тамирчин шигшээ тэмцээнд оролцох эрхийг олж, эцэстээ нийт 35 алт, 39 мөнгө, 68 хүрэл медаль хүртээд байна.

Найруулагч: Т.БУЯНХИШИГ
Эх сурвалж : Синьхуа агентлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл