
ӨМӨЗО-ы Хөлөнбуйр хотын Дагуур үндэстний өөртөө засах Мориндаваа хошуу, Эвенк үндэстний өөртөө засах хошуу байгуулагдсаны 60 жилийн ойн амжилт бүтээлийн үзэсгэлэн 06 дугаар сарын 05-ны өдөр Бээжин хот дахь Үндэстний соёлын ордонд нээгдлээ.

ӨМӨЗО-ы АТИХ-ын байнгын хорооны орлогч дарга Ү Туаньин, ӨМӨЗО-ы холбогдох албан байгууллагын хариуцлагатан ажилтан, Хөлөнбуйр хот болон тус хоёр хошууны дарга удирдлагууд нээлтийн ёслолд оролцон үзэсгэлэнг сонирхсон болно.

Тус үзэсгэлэнд намын хайр халамж, орон нутгийн хөгжил өөрчлөлт, үндэстний эв нэгдэл, ядуурлаас ангижруулах, байгаль орчноо хамгаалах, аялал жуулчлал, худалдаа, Улаанмөчир зэрэг олон агуулгаар, Дагуур, Эвенк үндэстний түүх соёл, байгалийн өнгө үзэмж, үндэсний зан заншлыг улс төр, эдийн засаг, соёл, нийгэм, экологийн талаас нь харуулсан байна.

Тус үзэсгэлэнгийн нээлтийн ёслолын үеэр урлагийн тоглолт, фото зургийн үзэсгэлэн гаргаж, орон нутгийн брэнд бүтээгдэхүүнээ нийслэлийн иргэдэд танилцуулсан байна. Эх сурвалжийн мэдээлснээр, тус арга хэмжээ 06 дугаар сарын 09-ны өдөр болтол үргэлжлэх болно.

