Бээжин хотоос Өвөр Монголыг дэмжин ядуурлаас ангижруулах ажил эхлүүлснээс хойш Бээжин хотын Түжүө дүүрэг нь ажил олголтоор ядуу иргэдэд тусламж дэмжлэг үзүүлж байна. Хорчин баруун гаран дунд хошууны ядуу өрхөөр бүртгүүлсэн өрхөд ажил олгох, ажил эрхлэх боломж олгож иргэдийн орлогыг нэмэгдүүлэн ядуурлаас ангижруулж байна.
Нэг жилийн турш Түнжүө дүүргийн намын хороо нь Хорчин баруун гаран дунд хошууны бодит байдалд зохицуулан нам засгийн удирдлага 2 хүн, 13 эмч, хөдөө аж ахуйн мэргэжилтэн томилсон байна. Тэд хөдөө орон нутагт хүрч, багийн давуу талаа бүрэн харуулж, аж үйлдвэрээр дэмжлээ.
Мэргэжилтэн бэлтгэх, мэргэжилтэн татах, ядуурлаас гаргах дарга удирдлагын сургалт, чинээлэгжих сургалт, шинжлэх ухаан технологийн боловсрол зэргийг 5 удаа зохион байгуулж нийт 500 гаруй хүнийг хамарсан байна.
Ядуу буурай өрхөд ажил олгох, ажил эрхлэх боломж олгох үүднээс Түнжүө дүүрэг нь ажилтан урих хурал, ажил олголтын мэдээ мэдээлэл нийтлэх зэрэг аргаар 2000 гаруй удаагийн ажилтан урих мэдээ мэдээлэл нийтэлж 286 хүнд ажил олгов. Мөн 500 мянган юанийн хөрөнгө гарган баг бүрд 2-4 нийтийн асрамжийн ажлын байр гарган, ой шугуй хамгаалах, орчин тойрны ариун цэврийг хамгаалах зэрэг ажлын байраар хангаж хэсэг хүмүүст ажил олгон орлогыг нь нэмэгдүүлжээ. Одоогоор нийт 119 нийтийн асрамжийн чанартай ажлын байр гаргаж, хүн бүрийн дундаж орлого 4000 юаниас дээш нэмэгдэв. Мөн 1 сая юанийн хөрөнгө гарган үндэстний гар урлалаар ядуурлаас гаргах ажил зохион байгуулж, ядуу өрхөөр бүртгүүлсэн хүмүүст уран хатгамал, морин хуур, арьсан сийлмэл зэрэг үндэстний гар урлалын үнэ төлбөргүй сургалт явуулсан байна.
