solongonews
“ӨМӨЗО-ны онц ядуу иргэдийг баталгаажуулах арга хэмжээ”албан ёсоор хэрэгжүүлнэ
2017-05-31 16:56
Өвөр Монголын иргэний засаг захиргааны газраас өнөөдөр буюу 5 дугаар сарын 31-ний өдөр Хөххотноо хэвлэлийн бага хурал хийж, “ӨМӨЗО-ны онц ядуу иргэдийг баталгаажуулах арга хэмжээ”-ний хэрэгжүүлэлтийн байдлыг товч танилцуулсан байна.

Сүүлийн жилүүдэд ӨМӨЗО-ны Намын хороо, Засгийн газраас онц ядуу иргэдийг баталгаажуулах арга хэмжээнд маш их анхааралд хандуулж, Өвөр Монголын хөдөө орон нутгийн таван баталгаа стандарт, хотын “ямар ч орлогогүй, ажиллах чадваргүй, хууль ёсны үүрэг гүйцэтгэх боломжгүй” иргэдийн баталгаа стандарт нь 6 жил дараалан сайжирч, хотын онц ядуу зүдүү иргэний тусламж дэмжлэг үзүүлэх ажил онцгой үр дүнд хүрсэн байна. Одоогоор Өвөр Монголын хот хөдөө орон нутагт онц ядуу 98 мянган иргэн байна. 2017 онд амьдралын чадвараа бүрэн буюу зарим талаар алдсан ядуу иргэдэд зориулан сувилахуйн тусламж тэтгэмж олгох стандарт тогтоож, сард иргэн бүрд тус тус 1006 юань болон 396 юань олгож байна.

“ӨМӨЗО-ны ядуу иргэдийг баталгаажуулах арга хэмжээ” бол “Нийгмийн тусламжийн арга хэмжээ”, “Төрийн зөвлөлийн ядуу буурай иргэдэд тусламж дэмжлэг үзүүлэх тогтолцоог боловсронгуй болгох санал” болон “ӨМӨЗО-ны Ардын Засгийн газрын ядуу буурай иргэдэд тусламж дэмжлэг үзүүлэх тогтолцоог боловсронгуй болгох санал” ба Иргэний хэргийн яамны холбогдолтой дүрэм тогтоолыг үндэслэн орон нутагт судалгаа хийхээр дамжуулах, анхан шатны ажилтан, дарга удирдлагын үзэл бодлыг сонсох зэрэг арга хэлбэрээр нийтлэг туршлага болон арга барилыг дүгнэн, орон нутгийн гол үүрэг хариуцлагыг уялдуулахад анхаарлаа хандуулан, гүнзгий судалгаа, бүрэн нотолгооны үндсэн дээр тогтоожээ. “ӨМӨЗО-ны ядуу буурай иргэдийг баталгаажуулах арга хэмжээ” нь 9 хуудас 32 зурвас бөгөөд зарчим, нөхцөл, явц, онц ядуу иргэдийн өдөр тутмын амьжиргааны үнэлгээний стандарт, хяналт шалгалтын талаар тодорхой заалт гаргасан байна.

Зохиогч: Х.АРВИНТАЛ
Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : Солонго мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл