Монгол Улсын зохиолч Б.Шүүдэрцэцэг ӨМИС-д лекц уншив
2018-10-13 21:41
Сүүлийн үед хүмүүсийн анхааралд орж уншигчдын сэтгэлд хүрч байсан “Ану хатан”, “Хотол цагаан гүнж”, “Хулан”, “Сэтгэлийн анир” зэрэг бүтээлийн эзэн Монгол Улсын зохиолч Б.Шүүдэрцэцэг саяхан Өвөр Монголын Их Сургуульд “Монгол романы хөгжил ба монгол эмэгтэй зохиолчдын романы тойм” сэдвээр лекц уншив.

Энэ үеэр дэлхийн роман болон монгол романы хөгжлийг тоймлон тайлбарлаж, Монгол Улсын эмэгтэй зохиолчдын зохиол бүтээлээс танилцуулсны зэрэгцээ өөрийн бүтээл туурвих арга хэлбэр, сэтгэмжийн талаар жишээ татан ярив.
Найруулагч: Х.AРВИНТАЛ
Эх сурвалж : Синьхуа аенетлэг
Дэлгэрэнгүй үзэх
