solongonews
Хонины сүүл 1000 юанийн үнэ хүрсэн гэнэ үү
2017-07-10 16:06
Хонины сүүл 1000 юанийн үнэ хүрсэн мэдээллийг хүргэж байна.

Шилийнгол аймгийн Хөвөөт шар хошууны залуу бизнесмен Шинэбаяр сүүлийн өдрүүдэд нэг хонины сүүлийг 1000 юанийн үнэ хүргэсэн сонирхолтой мэдээ цацагдлаа. Тэрээр шинийг санаачилж улсын зэрэглэлийн зохиогчийн эрхийг 18 удаа хүртсэн ба саяхан Зүүн Үзэмчин хошууны Улиастай сууринд бас нэгэн шинийг санаачилжээ. Тэр нь юу байсан бол?

Дэлхийн судалгааны хүнд сэдвийн нэг өөх хатууруулах технологийг нээж, хонины сүүлээ гар урлалын бүтээл хийх хатуу материал болгосноор сүүлний үнийг эрс өсгөж чадсан юм.

Шинэбаяр: - Одоогийн байдлаар зах зээл дээр хонины сүүлний үнэ килограмм бүрдээ 6 юань бол нэг хонины сүүл үсрээд 9 юанийн үнэ хүрч байна. Түүний оронд гар урлалын бүтээлийн материал болгож ашиглавал 1000 юанийн үнэ хүрэх бүрэн боломжтой гэж ярив.

Шинэбаяр одоогоор Өвөр Монголын Буман ухаант технологийн компанид уг ажлаа эхлүүлээд байгаа ба энэ оны 8 дугаар сараас эхлэн гар урлалын бүтээлээ их хэмжээгээр үйлдвэрлэхээр төлөвлөөд байгаа юм байна.

Найруулагч: Б.ХҮҮДҮҮТ
Эх сурвалж : Шилийнголын өдрийн сонин
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл