solongonews
Малчин ээж хотын компанид цагаан идээний мэргэжилтнээр уригдлаа
2019-06-30 21:27
Малчин ээж хотын компанид цагаан идээний мэргэжилтнээр уригдлаа.

    Тэнгэрийн өнгийг шинжиж, тэнэгэр талдаа хөдөлмөрлөж явдаг малчин хүн тэр хэвээрээ үлэмж их эрдэм мэргэжилтэй гэхэд та бүхэн хүлээн зөвшөөрөх биз ээ.  

Ойрын үед Цахар нутгийн 60 гарсан өндөр настан Сэржимядаг ээж Өвөр Монгол орны төв Хөххотод цагаан идээний компанид мэргэжилтнээр уригдаж, компаний үйлдвэрлэлд биечлэн оролцох болсон сайхан мэдээ хол ойрын хүмүүст сонихон яриа чихийг нь сортойлгож, хотол олны дунд домогт үлгэр шиг тархсан юм.

Малчин мэргэжилтэн Сэржимядаг ээжийн тухай танилцуулбал:

Эгэл жирийн нэгэн малчин ээж. Таван үеэрээ сүү саалийн бүтээгдэхүүн борлуулж, цагаан идээ хийх уламжлалт аргаа уламжлан залгамжилж байгаа бөгөөд настан гуай дөрөвдүгээр үеийн өвлөн уламжлагч юм. Настан гуай Шилийнгол аймгийн Хөвөөт Шар хошуу нутагтай.

Малчин ээжийн дөч гаруй жилийн туршид цагаан идээ хийсэн тухайд:

   Хориод настайгаасаа ээжээсээ цагаан идээ хийхийг сурч, 1993 оноос хөдөө гэртээ сүү сааль боловсруулан борлуулж, 2010 онд хошууны төвдөө цагаан идээний дэлгүүр ажиллуулж, одоо өдөрт тэгшитгээд 300-400 кг сүү боловсруулан, цагаан идээ хийж буй.

Сэржмядаг настан яагаад Өвөр Монголын Хөрөнгө идээ ундааны аж ахуйн ХК-д  уригдсан тухайд:

40 гаруй жил цагаан идээ хийсэн туршлагатай бөгөөд зах зээлийн байдалд зохицуулан уламжлал шинэчлэлтийн аргыг уялдуулж цагаан идээ хийснээр настны хийсэн идээ Бээжин, мөн манай Өвөр Монгол орны бүх аймаг, хотуудын хэрэглэгчдийн таашаалд ихэд нийцэж, захиалга сайтай байдаг.

Хошууныхаа уламжлалт цагаан идээний сонгон шалгаруулалтын уралдааны манлай, мөн уламжлалт цагаан идээний уралдааны хуруудын шалгаруулалтын нэгдүгээр байр, баялаг ба цурагийн шалгаруулалтын хоёрдугаар байр зэрэг цагаан идээний сонгон шалгаруулалтын уралдаан үзэсгэлэнд оролцож тэргүүн, дэд шагналыг олон хүртэж байсан.

Настнаас цагаан идээ хийх мэргэжлийг сурсан хүн маш олон байгаа бөгөөд хамгийн удаан хугацаагаар дагаж суралцсан сурагч нь гурван жилийн хугацаанд уламжлалт цагаан идээ хийх мэргэжлийг системтэй суралцаж, одоо хошууныхаа төвдөө цагаан идээний дэлгүүр ажиллуулж байна.

Сэржимядаг настныг аль компани урьсан тухайд:

Өвөр Монголын Хөрөнгө хүнсний аж ахуйн хязгаарт компани.

  Ноднин жилийн 07-р сард Өвөр Монголын Хөрөнгө хүнсний аж ахуйн хязгаарт компаниас ажиллуулж байгаа “90-ээд оны зусаал” цагаан идээг биечлэн ойлгох дэлгүүрийнхэн Сэржмядаг настныг хайж уулзаж, цагаан идээний мэргэжлийн зөвлөхөөр урин, Хөххотод хүрч уламжлалт цагаан идээ хийх аргыг зааж өгөхийг хүссэн байна. Хөххотод байнгын чанартай оршин сууж цагаан идээ хийхийг заах гэвэл түүний ажил амьдралд нь бас нөлөөлөх болохоор настан гуай тулгам хэрэгцээ шаардлагатай зүйлд нь үндэслэж сургалтаа эхлүүлсэн байна. Ийнхүү 06-р сарын 22-ны өдөр “90-ээд оны зусаал”-ын үйлс эхэлсэн өлзийт баярын өдөр, мөн биечлэн оролцож, амтлах ёслол Хөххотод явагдав. Ёслолын үеэр Сэржмядаг настан цгаан идээний зөвлөхөөр уригдан оролцсон бөгөөд дэлгүүрт очиж монгол архи нэрэх, өрөм загсаах, сүлжсэн хурууд хийх зэрэг ур мэргэжлүүдээ зааж өгсөн байна.

     Хөрөнгө компаний тухайд:

     Өвөр Монголын Хөрөнгө хүнсний ХК-аас ажиллуулж байгаа “90-ээд оны зусаал”  цагаан идээний биечлэн ойлгох дэлгүүрийг 1997 онд Өвөр Монголын Хөдөө Аж Ахуйн Их Сургуульд суралцаж байсан 15 оюутан бизнес эрхлэх хүсэл мөрөөдлөө биелүүлэх зорилгоор хамтран байгуулсан юм. Тус дэлгүүр 2018 оны 03-р сараас эхлэн нэг жилийн хугацаатай туршин үйлдэхээр дамжин, 30 гаруй төрлийн бүтээгдэхүүнийг зах зээлд гаргаж, 2019 оны 05-р сард бодит дэлгүүр болон цахим дэлгүүр нь хэрэглэгчдээ угтаж эхэлсэн байна.

     Цагаан идээний шинэ борлуулалтын арга, мөн малын ашиг шимийн борлуулалт дахь үйлдэл чадавхийн тухай тооцвол:

     Брэнд тэмдгээс эхлэн боодол баглаа, бүтээгдэхүүн нь хүртэл өвөрмөц хэв маягийг бүрдүүлсэн “90-ээд оны зусаал” дэлгүүрийн ажилтнууд нь бүтээгдэхүүнээ өдөр болгон шинээр хийж, тухайн өдөрт нь борлуулж, шинэ соргог үнэр амттай байлгахыг хамгийн гол зорилтоо болгожээ. Мөн цахим сүлжээний дэлгүүрийг нэгэн зэрэг ажлуулснаар хотын дотор нэг цагийн дотор, улсын дотоодод хоёроос гурван өдөрт хүргэж чадсан нь хэрэглэгчдийн хэрэгцээ шаардлагад тун зохицож, олны таашаалыг ихэд хүлээсэн байна.  

Бидний зорилго бол уламжлалт цагаан идээний жинхэнэ үнэ өртгий нь одоогийн зах зээлд мэдрүүлж илрүүлэхийн тулд юм. Иймээс бид цагаан идээний шинэ хэлбэрийн жижиглэн борлуулалтын аргыг хэрэглэж байна. Мэргэжил болон боодол баглаа зэрэг бүх тал дээр нарийн байхыг баримталж шинэ хэлбэрээр төлөвлөн хийсэн. Цаашид сүүний чанар чансаагаа улам сайн болгох зорилгоор өөрөө мал аж ахуйн талбай байгуулах санаатай гэж дэлгүүрийн эзэн Хас сонирхуулан ярьсан юм.

 

Найруулагч: Т.БУЯНХИШИГ
Эх сурвалж : Амьдрал гарагийн сонин
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл