Ханшийн амралтын хугацаанд Хөххотын Олон улсын онгоцны буудалд давхардсан тоогоор 97000 зорчигчид зорчив
2019-04-10 10:29
Ханшийн амралтын хугацаанд Хөххотын Цагаан суварга олон улсын онгоцны буудал давхардсан тоогоор нийт 97 мянга зорчигч дамжин зорчсон байна.
2019 оны Ханшийн амралтын хугацаанд (04-р сарын 05-07-ны өдрүүдэд) Хөххотын Цагаан суварга олон улсын онгоцны буудал нийт давхардсан тоогоор 97 мянган зорчигчид зорчиж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 5.3 нэмэгдсэн байна.
Энэ жилийн ханшийн амралтын үеэр Хөххотын Цагаан суварга олон улсын нисэх онгоцны буудалд нийт 884 ээлжийн онгоц хөөрч, буув. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 4.2 хувиар нэмэгдсэн байна. Тус нисэх онгоцны буудал 04-р сарын 07-ны өдөр нийт 315 ээлжийн онгоц хөөргөж буулгав. Ийнхүү давхардсан тоогоор нийт 35354 зорчигчид зөөвөрлөсөн ба энэ нь мөн ханшийн амралтын хугацаанд хамгийн олон зорчигч зөөвөрлөсөн нэг өдөрт тооцогдсон байна.
Зохиогч: ХАЙ ЧУАНЬ
Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : ӨМӨС
Дэлгэрэнгүй үзэх
