solongonews
Том дата Өвөр Монголын “Ухаалаг” хөгжлийг хурдасгана
2018-04-27 19:21
Зохион бүтээх том гүрний бүтээн байгуулалтыг түргэсгэхэд зохион бүтээх үйлдвэрийг түлхүү хөгжүүлж, интернэт, том дата, ухаалаг технологи болон бодит эдийн засгийг уялдуулан хөгжүүлэх хэрэгтэй гэж дурджээ.

        ХКН-ын XIX хурлын тайланд тодорхойлсноор орчин үеийн хөгжсөн эдийн засгийн системийг байгуулахад эдийн засгийн хөгжлийн цэгийг бодит эдийн засаг дээр хүчин чадлаа төвлөрүүлж ажиллах хэрэгтэй бөгөөд хангалтын системийн чанарыг дээшлүүлэх тал дээр голчлон анхаарч ажиллах хэрэгтэй гэсэн байна. Зохион бүтээх том гүрний бүтээн байгуулалтыг түргэсгэхэд зохион бүтээх үйлдвэрийг түлхүү хөгжүүлж, интернет, том дата, ухаалаг технологи болон бодит эдийн засгийг уялдуулан хөгжүүлэх хэрэгтэй гэж дурджээ.

       ӨМӨЗО нам болон улсын бодлого шийдвэрийг хэрэгжүүлж, том дата хөгжлийг стратегийн шинж чанартай шинэ хэлбэрийн үйлдвэр болон эдийн засаг, нийгмийн хөгжлийн шинэ хөдөлгөх хүч болгож, улсын дэд бүтцийг зэрэг хөгжүүлэх том дата ерөнхийлсөн туршилтын бүсийг байгуулахаар зорилт болгов. Улмаар Хятадын умард бүсийн том дата төв, торгоны замын дата гарам, Засгийн газрын дата бүс, аж үйлдвэрийг уялдуулан хөгжүүлэх удирдах бүс, дэлхийн зэрэглэлийн том дата суурин зэргийг байгуулж байна.

       “Том дата хөгжлийг түргэсгэж, том датаг уялдуулан хөгжүүлэх стратегийг хэрэгжүүлэн Өвөр Монголын аж үйлдвэрийн бүтцийн шинэчлэлтийг хурдасгаж, Засгийн газрын засаглалын чадавх болон олон нийтийн үйлчилгээний түвшинг дээшлүүлэхэд чухал стратегийн ач холбогдолтой гэж ӨМӨЗО-ны хөгжлийн судалгааны төвийн эрхлэгч Ян Чэньхуа хэлсэн байна.

       Дэд бүтцийн бүтээн байгуулалт стандартад хүрсэн ба дата нөөц нь баялаг байна

       “ӨМӨЗО-ны том дата хөгжлийн ерөнхий төлөвлөгөө /2017-2020 он/”-д дурдсанаар Хорингэр шинэ дүүргийн том дата төвийг байгуулж, том дата хошууч аж ахуйн нэгжүүдийг буй болгоно. Түүнчлэн дата төв, хэрэглээний тавцан, нэмэлт үйлчилгээ, хэрэглээний бүтээгдэхүүн зэрэг том дата үйлдвэрийн сүлжээ байгуулж, улсын том датаны төвлөрсөн бүс байгуулна.

       Өнгөрсөн жилийн эцэс хүртэл Өвөр Монголын муж хоорондын интернет экспортолсон хэмжээ 4000Gbps-ээс давж, орны хэмжээнд интернетийн түгээмэл байдал 100 хувьд ойртсон. Өвөр Монголын үүлэн тооцоолуурын төв нь 1.10 сая сервер багтах багтаамжтай бөгөөд 2017 онд 100 мянган ширхэг серверийг шинээр тавьж, 500 мянган сервер нь ажиллаж эхэлсэн бөгөөд энэ нь улсын хэмжээнд түрүүлжээ.

       Олон жилийн хөгжлийн явцад Өвөр Монголын мэдээ, мэдээллийн байгуулалт хурдтай хөгжиж, нэгэн хэмжээний амжилтад хүрсэн. Өнөөгийн байдлаар Өвөр Монголын 28 аж ахуйн нэгж улсын Аж үйлдвэр болон мэдээллийн яамны туршилтын аж ахуйн нэгжийн бүртгэлд хамрагдаж, ховор шороо, нүүрс, наран цэцгийн үр, мал аж ахуйн бүтээгдэхүүн зэрэг бүтээгдэхүүнийг зарах цахим худалдааны индэр болон Бугат хотын аж үйлдвэрийн үүлэн тооцоолуур инновацийн үйлчилгээний индэр, интернетийн дэмжлэгээр үйлдвэрлэх индрийг тус тус байгуулжээ. Ухаалаг хотын бүтээн байгуулалтыг түргэсгэж, Хөххот, Бугат, Хөлөнбуйр, Ордос, Үхай зэрэг хотууд улсын ухаалаг хотын туршилтын бүсэд хамрагдсан байна.

       - Интернетийн эдийн засаг болон аж ахуйн нэгжийн мэдээлэлжүүлэлт хөгжсөнөөр томоохон хэмжээний дата баялаг хуримтлагдаж, том датаг хөгжүүлэхэд ашигтай нөхцөл бүрдүүлсэн. Том дата болон үүлэн тооцоолуур, интернет, бодисын интернет, мобил интернет зэрэг нэгэн  шинэ үеийн дэвшилтэт мэргэжилд суурилсан ухаалаг аж үйлдвэрүүд хөгжлийн давуу талтай индрийг байгуулжээ гэж ӨМӨЗО-ны том дата хөгжлийн удирдах товчооны дата аюулгүй байдлын багийн дарга Чуань Шинь хэллээ.

       Том дата үйлдвэрийн систем бүрдэж эхлэв

       Нэгдүгээр сарын 19-ний өдөр “Шинэ үйлсийг төвлөрүүлж, ухаалаг ирээдүйг бүтээх” уриан дор Хятад, Өвөр Монголын ухаалаг үйлдвэрийн дээд хэмжээний уулзалт анх удаа Хорингэр дүүрэгт зохион байгуулагдлаа. Хорингэр дүүргийг байгуулснаас эхлэн хөгжлийн шинэ чиг хандлага тогтоож, шинэ аж үйлдвэрийг хөгжүүлэн шинэ техник мэргэжлийг ашиглаж, том дата, интернет, ухаалаг технологи болон бодит эдийн засгийг уялдуулах, хөгжүүлэхийг дэмжиж, “Ухаалаг” гүйлтийг эхлүүлсэн.

Хорингэр дүүргийн том дата үйлдвэрийн паркийг байгуулснаар Хятадын Телеком, Мобиком, Юником, Байдү, Алибаба, Тенсент, Хуавэй, Ланчао, Аппле зэрэг нэр нөлөө бүхий аж ахуйн нэгжүүд тус паркт салбар компани буюу охин компаниа байгуулсан юм. Цахим мэдээллийн үйлдвэр тогтвортой хөгжиж, электрон тоног төхөөрөмж, программын судалгаа, мэдээллийн үйлчилгээ зэрэг цахим мэдээллийн үйлдвэрийн системийг байгуулсан байна.

- Өвөр Монгол Хөххот, Улаанцав, Ордос, Улаанхад, Тунляо зэрэг хотуудын үүлэн тооцоолуурын дата төвийн паркийн бүтээн байгуулалтын ажлыг түргэсгэсэн. Улмаар Хөххотоор төв болгосон том дата үйлдвэрийн хөгжлийн төвлөрсөн бүсийн бүтээн байгуулалт ба Хорингэр дүүргийн том дата төвийн бүтээн байгуулалтын ажлыг хурдасгахад чухал  төслүүдийг татаж, улсын том дата төвийг байгуулах ажлыг түлхүү ахиулсан гэж ӨМӨЗО-ны Эдийн засаг, мэдээллийн хорооны мэдээллийг ахиулах газрын дарга Гэ Шэнминь хэлсэн байна.

       Өвөр Монгол дата төв байгуулахыг удирдлага болгож, орон нутгуудын хөгжлийн онцлогийг ашиглан орон нутгийн үйлдвэрүүдийн суурь, хөгжлийн зорилт, газар орны нөөц баялаг зэрэгтэй уялдуулан бүх талыг хамруулсан, олон давхаргат том дата үйлдвэрийн хөгжлийн бүтцийг байгуулсан. Үүний зэрэгцээ том дата аж үйлдвэрийн хөгжил шинэчлэлд үзүүлэх чухал үйл ажиллагааг идэвхжүүлж, аж үйлдвэрийн паркаар гол болгон чухал төслүүдийг хэрэгжүүлж, том дата ба бодит эдийн засгийн уялдлыг түлхүү хөгжүүлж байна.

            Том дата хэрэглээ тасралтгүй хөгжсөөр байна

       Улсын өндөр нягтралтай шинжилгээний системийн Өвөр Монголын дата болон хэрэглээний төв саяхан албан ёсоор байгуулагдаад байна. Энэхүү төв нь Өвөр Монголын дагуулаар дата тоо баримт авах хүчин чадлыг дээшлүүлж, удирдлагаар геологийн хайгуул хийх, шинжлэх, гай гамшгийг урьдчилан судлах, экологи, байгаль орчинд хяналт тавих, хөдөө аж ахуйн үйлдвэрлэл зэрэг салбарын хэрэглээний түвшинг дээшлүүлэх болно.

       Бүх салбаруудын том дата хэрэглээ нэмэгдэхийн зэрэгцээ том дата нь уламжлалт аж үйлдвэрийн шинэчлэлтэд чухал үүрэг гүйцэтгэсэн бөгөөд үүрэг чадавх нь улам тодорхой болж байна. Цагдаа, эрүүл мэнд, байгаль орчны хамгаалалт, ядуурлаас ангижруулах, нийгмийн даатгал, үйлдвэр худалдаа, хяналт шалгалт, статистик, нийгмийн итгэмж зэрэг салбар дахь том дата хэрэглээ өөрийн үүрэг чадавхаа гүйцэд идэвхжүүлж байна.

       Одоогоор Өвөр Монголын Засгийн газрын ажил, сүүн бүтээгдэхүүний үйл ажиллагаа, хөдөө аж ахуй, нөөц баялаг, аж үйлдвэр, цахим худалдаа, логистик зэрэг салбарт том датаг ашиглаж эхэлсэн. Улмаар улсын хэмжээнд эрчим хүчний үүлэн тооцоолуур, сүүн бүтээгдэхүүний үйл ажиллагааны дата индэр, ховор шорооны солилцооны дата индэр, мал аж ахуйн орны аж үйлдвэрийн сүлжээний дата индэр, нүүрс, эмийн материал, өвсний дата хэрэглээний систем зэргийг урьдчилан байгуулж, улсын том дата дэд бүтцийн бүтээн байгуулалтыг түлхүү ахиулсан байна.

       Төрийн Зөвлөлийн Тамгын газраас Өвөр Монголыг “Интернет сүлжээ + засгийн үйлчилгээ”-ний бүх улсын хэмжээний есөн туршилтын бүсэд хамруулснаар Хөххот, Үхай гэсэн хоёр хот Улсын мэдээллийг иргэдэд хүртээх туршилтын хот болж, Өвөр Монголын хэмжээнд “Интернет сүлжээ + засгийн үйлчилгээ” жишээ үзүүлэх төслийг хэрэгжүүлж, ашиглаж болох, сурталчилж болох туршлагыг бүх орны хэмжээнд сурталчилж байна.

       Зарим мэргэжилтнүүдийн хэлснээр Өвөр Монголын том дата хөгжил нь бодлогын ашгийг хүртээж, үүрэг чадавх нь улам нэмэгдэж, нөөц хүч болон давуу тал нь ил болж, орчин тойронд нь ашигтай чухал стратегийн хөгжлийн боломжийн хугацаанд байна. Хөгжлийн боломжийг ашиглан ойлголт ухамсраа гүнзгийрүүлж, стратегийн байр сууриа баримтлан төлөвлөгөөг сайжруулж, нөөц баялгийн давуу талаа төвлөрүүлэн Өвөр Монголын том дата хөгжлийг түлхүү дэмжиж, эдийн засаг, аж үйлдвэрийн шинэчлэлтийг түлхүү ахиулах хэрэгтэй байна гэж илэрхийлжээ.

       Өвөр Монгол орон том дата хөгжлийг стратегийн шинж чанартай шинээр хөгжиж буй аж үйлдвэр болон эдийн засаг, нийгмийн хөгжлийн шинэ хөдөлгөх хүч болгож, Хятадын умард бүс нутгийн том дата төв, торгоны замын дата гарам, Засгийн газрын дата бүс, аж үйлдвэрийг уялдуулан хөгжүүлэх удирдах бүс, дэлхийн зэрэглэлийн том дата суурин зэргийг байгуулж байна. Мөн бүх салбаруудын том дата хэрэглээ өргөжсөнөөр том дата уламжлалт аж үйлдвэрийн шинэчлэл хөгжилд чухал үүрэг гүйцэтгэсээр байна.

Найруулагч: Б.ХУРЦ
Эх сурвалж : СОЛОНГО
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл