solongonews
Аялал жуулчлалын тусгай бүтээгдэхүүний үзэсгэлэн боллоо
2017-09-01 16:16
Хятадын аялал жуулчлалын тусгай бүтээгдэхүүний анхны үзэсгэлэн өнөөдөр буюу 9 дүгээр сарын 1-ний өдөр Өвөр Монголын Бугат хотын Олон улсын үзэсгэлэнгийн төвд нээлтээ хийсэн байна.

Энэхүү үзэсгэлэнг Бугат хотын Засгийн газар, ӨМӨЗО-ны Аялал жуулчлал хөгжлийн хорооноос санаачилж, Хятадын аялал жуулчлалын нийгэмлэг, Хятадын аялал жуулчлалын нийгэмлэгийн аялал жуулчлалын бүтээгдэхүүн, тоног төхөөрөмжийн салбар нийгэмлэг, ӨМӨЗО-ны аялал жуулчлалын нийгэмлэг, Бугат хотын аялал жуулчлал хөгжлийн хорооноос хамтран зохион байгуулж байгаа аж.

Хятадын аялал жуулчлалын тусгай бүтээгдэхүүний анхны үзэсгэлэнгийн нийт талбай 36000 хавтгай дөрвөлжин метрт хүрч, үүнээс үзэсгэлэнгийн танхим 26000 хавтгай дөрвөлжин метрийг эзэлж байгаа бол бусад үзэсгэлэнгийн талбай 10000 хавтгай дөрвөлжин метрийг эзэлжээ. Уг үзэсгэлэн 4 өдрийн хугацаатай үргэлжлэх бөгөөд 1300 гаруй аж ахуйн нэгж үзэсгэлэнд оролцож, давхардсан тоогоор 500 мянган хүнийг татах болно гэж төлөвлөж байна.

Үзэсгэлэнгийн үеэр Хятадын Аялал жуулчлалын тусгай бүтээгдэхүүнийг өрсөлдүүлэх аж. Энэхүү өрсөлдөөнд хүнсний бүтээгдэхүүн, цайн бүтээгдэхүүн, ундаа, архи дарс, нэхмэл эдлэл, электрон тоног төхөөрөмж, цахилгаан хэрэгсэл, шил шаазан бүтээгдэхүүн, гутал, малгай, үнэт эдлэл, тоглоом, гар урлал, бэлэг дурсгалын зүйлс зэрэг 20 гаруй аялал жуулчлалын тусгай бүтээгдэхүүнүүд өрсөлдөх болно.

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : www.northnews.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл