Хятадын газар зүйн ерөнхий байдлын тухай судалгаа нь Намын төв хороо, Төрийн зөвлөлөөс Хятадын эдийн засаг нийгмийн хөгжлийн шинэ нөхцөл байдал дээр үндэслэсэн, бүх Хятадын нөхцөл байдлыг ойлгох, үндэсний төрийн бодлогыг боловсруулах үндсэн ажил болно.
ӨМӨЗО-ны газар зүйн ерөнхий байдлын анхны судалгаа нь 2013 оноос 2015 он хүртэл 3 жилийн хугацаатай үргэлжилж анх удаа ӨМӨЗО-ны газар зүйн байдлыг бүх талаар судлан бүртгүүлсэн байна. Энэхүү арга хэмжээ нь Өвөр Монголын байгаль орчин, хүмүүнлэгийн газарзүйн өнөөгийн байдал болон орон зайн тархалтын байдлын тухай ойлголт авч, газарзүйн ерөнхий нөхцөл байдалд хяналт тавих ажлын суурийг тавин, эдийн засаг нийгмийн хөгжлийн болон экологийн бүтээн байгуулалтын ажлын хэрэгцээг хангаж, засгийн газар, аж ахуйн нэгж, олон нийтэд үйлчлэх чадварыг дээшлүүлэхэд зорилго тавьсан байна. Газрын бүтэц, орон сууц барилга, ойн бүс, хөдөө аж ахуйн бүс, усан ашиглалт, замын хөдөлгөөн зэрэг олон салбаруудын датематик өгөгдлийг цуглуулсан болно.
Уг судалгаа нь нарийвчилсан технологи, датагийн баялаг нөөц болон боловсон хүчний давуу талыг ашиглан, 1000 гаруй хүний хүчийг зарцуулж, судалгааны үр дүн нь ӨМӨЗО-ны шинжлэх ухаанч хөгжилд чухал баримт хангаж чадсан байна.
