216 мянган иргэн ажлын байртай болов
2019-10-31 12:06
Өвөр Монголын 216 мянган иргэн ажлын байртай болов.
Өвөр Монгол энэ оны 01-ээс 09-р сард хот суурингийн 216 мянган иргэнд ажил олгож, ажил олгох үүргийнхээ 98 хувийг биелүүлсэн хэмээн ӨМӨЗО-ы Хүний нөөц ба нийгмийн баталгааны газраас саяхан мэдэгдсэн байна.
Сүүлийн жилүүдэд Өвөр Монгол ажил олгох талд ихээхэн анхаарал хандуулж, ажил олгох төрийн бодлогыг төгөлдөржүүлэн сайжруулж, ажил мэргэжлийн ур чадварын сургалт зохион байгуулан, бизнес эрхлэх зэрэг талд хүч гарган ажилласнаар Өвөр Монголын ажил олголтын байдал ерөнхийдөө тогтвортой хэвээр байна гэжээ.
Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : mongolian.news.cn
Дэлгэрэнгүй үзэх
