solongonews
Хөгжин бадарсан үндэстний соёлын цэцэг
2017-04-30 21:05
- Үндэстний орны автономит систем Өвөр Монгол дахь практикийн тухай

Нарны гэрэлд навч дэлгэрэн, хурын шимд цэцэг ургана.

ӨМӨЗО байгуулагдсан 70 жилийн их хөгжил цэцэглэлт нь ХКН-ын үндэстний төрийн бодлого, ялангуяа БНХАУ-ын үндэстний цөөнхийн орны автономит хууль, үндэстний цөөнхийн орны автономит системийн олон хууль дүрэм, төрийн бодлого, дүрэм тогтоолын бат түшиг эх сурвалж болсныг түүх болон нийгмийн практик гэрчилж чадсан байна.

Үндэстний цөөнхийн орны автономит систем нарны гэрэл хурын шимийг бүрэн гүйцэд хүртэж бүрэн хөгжлөө олсон болно. Үүнийг ӨМӨЗО-ны соёл уламжлал, утга урлагийн содон бүтээл, соёлын нийтийн үйлчилгээ, соёлын төрийн бодлого зэргээс олж харж болох юм.

1947 оны 5 дугаар сарын 1-ний өдөр Хятад улсын хамгийн анхны мужийн зэрэглэлийн үндэстний цөөнхийн ӨЗО болох Өвөр Монголын Өөртөө Засах Орон байгуулагдсан байна. Энэ нь Өвөр Монгол шинэ хөгжлийн цаг эринд орсныг харуулж байгаа бөгөөд Хятад улсын онцлогтой үндэстний хөгжлийн шинэ замыг нээсэн байна.

- Хятад улсын эв нэгдэлтэй байх нөхцөл байдал нь үндэстний цөөнхийн оронд автономит системийг хэрэгжүүлэх ашигтай орчин болсон байна. Үүний улмаас улс орон баян хүчирхэг, ард түмэн хамтдаа хөгжин хамт мандаж чадна гэж ӨМӨЗО-ны дарга байсан Улаанхүү ярьсан билээ.

Төрийн бодлого бол баталгаа, эдийн засаг бол суурь болох бөгөөд үндэстний цөөнхийн соёлыг уламжлан хамгаалж, цэцэглүүлэн хөгжүүлэх бол үндэстний цөөнхийн эрх тэгш, автономит эрхийг тууштай хэрэгжүүлэх суурь болно. Үндэстний эв нэгдэл, хамтын хөгжлийн чухал арга зам бөгөөд үндэстнүүдийн ард түмний амьдралын асуудлыг шийдвэрлэн, зол жаргалтай амьдралыг эдлүүлэх нь үндэстний автономит системийн давуу тал юм. Үндэстний соёл бол Хятадын соёлын чухал бүрэлдэхүүн хэсэг бөгөөд үндэстний хамтын оюуны эд хөрөнгө болон ховор нандин эх сурвалж юм. Энэ нь нэгэн үндэстний онцлог, бүтээлч чанар, оюун ухааныг харуулж, үндэстний цөөнхийн соёлын өв нь чухал соёлын эх сурвалж болон оюун санааны шаардлага, үндэстний цөөнхийн орны өөртөө засах чухал соёлын суурь болох болно.

70 жилийн хугацаанд өргөн уудам Өвөр Монголын тал нутгийн намын үндэстний цөөнхийн автономит төрийн бодлого дор бүх үндэстний цөөнхийн ард түмэн хамт хөгжин мандаж, үндэстний онцлог болон орон нутгийн онцлогтой хөгжлийн туршлагыг сайн хуримтлуулсан байна. Үндэстний цөөнхийн боловсон хүчийг хүмүүжүүлэн, хууль тогтоомж болон Засгийн газар зэрэг байгууллагуудад үндэстний цөөнхийн боловсон хүчин үндэстнийхээ хэрэг явдлыг эрхлүүлэх нь үндэстний цөөнхийн орны автономит системийн чухал агуулга болно. Одоог болтол б500 гаруй ардын төлөөлөгчдийн дунд ӨМӨЗО-ны үндэстний цөөнхийн ардын төлөөлөгч 40 хувийг эзэлж, үндэстний цөөнхийн боловсон хүчин 60 мянга гаруйд хүрч байсан бол Өвөр Монгол үүний 30 хувийг эзэлж, үндэстний хүн амын эзлэх хувийн 22 хувийг эзэлсэн байна.

Өвөр Монголын 70 жилийн хөгжлийн замаас бид соёл бол үндэстний амин судас бөгөөд ард түмний оюун санааны хүнс мөн гэдгийг ойлгосон. Орчин үеийн олон нийтийн соёлын үйлчилгээний системийг байгуулан, олон нийтийн соёлын эрхийг хамгаалж, олон нийтийн соёлын шаардлагыг хангахын тулд өнөөдрийг болтол Өвөр Монгол 1768 баг болон тосгонд тал нутгийн соёлын өрөөг байгуулж, Өвөр Монголын бүс нутгийн хэмжээнд “Дижитал соёлыг монгол гэрт оруулах” төслийг хэрэгжүүлэн, “Онлайн номын сан”-гийн үндэстний туршилтын суурин газрыг байгуулав. Түүхийн дурсгалт зүйлсийг хамгаалан ашиглах түвшин дээшлэн, шилжүүлж болох түүхийн дурсгалт зүйлсийн тоо 1072914 хүрсэн нь Хятад улсад тавдугаар байранд жагссан байна. Музей, номын сан, соёлын ордон зэрэг соёлын үйлчилгээний газрыг хүн бүхэнд үнэ төлбөргүйгээр ашиглуулах болсон байна. Соёлоор ардад ашиг хүртээх тоглолтыг жил бүр 1300 гаруй удаа гаргаж байна. Биет бус соёлын өвийн “Хос зууны төсөл”-ийг хэрэгжүүлэн, биет бус соёлын өвийн хамгаалалт болон үзэсгэлэнг зохион байгуулж, биет бус соёлын өвийг уламжлан хамгаалах ажлыг үр дүнтэй явуулав. 2013 онд Хятадын Соёлын Яам болон Сангийн Яамнаас “Хятад улсын урлагийн суурь мөнгө”-ийг байгуулснаас хойш Өвөр Монгол соёл урлагийн 56 төсөл дээр дэмжлэг хүртэж, нийт 64.79 сая юанийн хөрөнгө мөнгөний дэмжлэг хүртсэн байна.

Өвөр Монголын тал нутгийн соёл нь баялаг сайхан агуулга хэлбэрээрээ Хятадын соёлд өнгө нэмж, өвөрмөц хөгжил болон гүн гүнзгий үндэстний онцлогоороо соёлын шимт хөрсөнд уусаж, цогтой бадрангуй амьдралын хүч болон орлуулж болшгүй цаг үеийн өртгөө гялалзуулсаар ирсэн. “Тал нутгийн соёлын наадам” нь тал нутгийн соёлыг цэцэглүүлэн хөгжүүлэх хамгийн үр дүнтэй дагуулагчийн нэг нь болсны хувьд 2004 оноос эхлэн нийт 13 удаа амжилттай зохион байгуулагдаж, тал нутгийн ид шидийг дэлхий нийтэд танилцуулсан байна. Сүүлийн хэдэн жилд жил бүр шилдэг жүжгийн тоглолт, тал нутгийн гол сэдэвт чуулган, үндэстний киноны үзэсгэлэн, уран зураг уран бичлэгийн бүтээлийн үзэсгэлэн, монгол эм эмнэлгийн үзэсгэлэн зэрэг арав гаруй төрлийн агуулгыг хамарч, тал нутгийн соёлын гүн агуулагдахууныг бүх талаар танилцуулсан байна.

Өвөр Монголын үндэстний соёлын уламжлал хөгжлийн шинэ үр дүнг дэлгэж, соёлоор шинэ байдлыг удирдан, нийгэмд үйлчилж, хөгжлийг бэхжүүлэхэд чухал тавцан хангаж, тал нутгийн соёлын хөгжлийг ахиулахад шинэ амьдралын хүч болон хөдөлгөгч хүч болсон юм.

Хятад улсын бүхий л үндэстний цөөнхийн уран сайхны тоглолтод алтан медаль хүртсэн үндэстний дуу бүжгэн жүжиг “Тал нутгийн Улаанмөчир”, мөнгөн медаль хүртсэн бүжгэн жүжиг “Марко Пологийн зорчсон тэмдэглэл”, драмын жүжиг “Инжинаш”, бүжгэн жүжиг “Миний биелгээний амьдрал”, хөгжимт жүжиг “Хайр шингэсэн Эргүүнэ”, жүжиг “Нинчэнгийн дохион гал”, монгол жүжиг “Эрэлхэг дайчин Цахар”, хүүхдийн жүжиг “Одны  хүүхэд”, манхан жүжиг “Фэн шян байшин” зэрэг сонгодог бүтээлийг хүмүүсийн сонорт хүргэн, шинэ амжилтыг тогтоож чадсан байна.

Утга зохилын талд Шяо Инүнгийн “Муу усны номин ногоон туульс” зургаа дахь удаагийн Лү Шүнь утга зохилын шагналыг хүртэж, Аянгын “Манба расан” гурав дахь удаагийн Дорнын утга зохилын шагнал, “Асхан жанжин” зэрэг бүтээлүүд Хятад улсын үндэстний цөөнхийн утга зохилын “Ажнай” шагналыг хүртэж, тал нутгийн соёлын наадам нь шилдэг утга зохиолын хөгжлийн шим тэжээлт хөрс болсон байна. “Норжмаа” кино дэлхийн болон төрийн шагналыг олонтаа хүртэж, тал нутгийн утга зохиол, кино жүжиг, дуу хөгжим, бүжиг зэрэг бүх төрлийн урлаг “Солонго ”, “Сарнай”, “Таван нэгийн төсөл” зэрэг орон нутгийн шагналаар мялаалгасан нь шинэ үеийн уран бүтээлчдийн зохион бүтээх урмыг хөгжөөж чадсан байна.

70 жилийн хугацаанд үндэстний соёлын том орноос үндэстний соёлын хүчирхэг орон болж замнах аянд үндэстний орны өөртөө засах хамаарагдах дүрэм тогтоол, хууль хөтөлбөр нь түшиг тулгуур, түлхэх хүч болсон юм. Иймээс бид дарга Ши Жинпиний хэлсэн үгээр үндэстний соёл, тал нутгийн соёл, Хятадын соёлын өнгөрсөн одоо ирээдүйн хөгжлийн шинэ эринийг угтаж, соёлын итгэлийн хүч, соёлын өөрийн ухамсар, соёлын үзэл санааг Хятадын хүсэл мөрөөдөлд уусгаж, Хятадын үндэстний агуу их сэргэн мандалд хувь нэмэр оруулна.

Зохиогч: Б.САРУУЛ
Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : ӨМӨС
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл