solongonews
ӨМӨЗО-ы XIII хугацааны АТИХ-ын удирдах багийн Нэгдүгээр хурал хуралдлаа
2018-01-23 22:59
Өнөөдөр буюу 01 дүгээр сарын 23-ны үдээс хойш ӨМӨЗО-ы XIII хугацааны АТИХ-ын удирдах багийн Нэгдүгээр хурал хуралдав.

ӨМӨЗО-ы XIII хугацааны АТИХ-ын Нэгдүгээр хурлын удирдах баг 70 төлөөлөгчтэй, тус хуралд 63 төлөөлөгч оролцож, хуульд тогтоосон тоонд нийцсэн байна.

ХКН-ын ӨМӨЗО-ы хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга бөгөөд XII хугацааны АТИХ-ын Байнгын хорооны эрхлэгч Ли Жихэн хурлыг даргалжээ. Тус хурлын үеэр “ӨМӨЗО-ы XIII хугацааны АТИХ-ын Нэгдүгээр хурлын удирдах баг Байнгын тэгүүлэгчдийн нэрс”-ийг батлав. Удирдах багын Байнгын тэгүүлэгчид Ли Жихэн, Зэн Ичүнь, Насанмөнх, Ү Туань-Ин, Ли Рүнши, Лянь Сү, Ван Бө, Хэ Яньлин нар болно.

 

Найруулагч: Bandi
Эх сурвалж : http://inews.nmgnews.com.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл