Хаврын урин цагт багадаа нэг сарын хугацаанд Шилийнгол аймаг бэлчээрийг чөлөөлөн малчдад бэлчээр нутгийн нөхөн олговор, бэлчээрийг чөлөөлөн хашаалахыг дэмжсэн шагнал урамшууллын төлөвлөгөөг хэрэгжүүлэн, тал нутгийг “Цалинтай амраан”, бэлчээр нутгийн ургацыг нэмэгдүүлж байна.
Шилийнгол аймгийн Тал нутгийн экологи хамгаалалтын газраас танилцуулахдаа:
"Тус аймгийн хэмжээнд бэлчээр нутгийн сэргэх хугацаа 30-40 хоног үргэлжлэх бөгөөд бэлчээрээ чөлөөлсөн малчин тариачин өрхөд акр талбай бүртээ 0.75-1 юаний нөхөн олговор олгоно. Энэ хаврын бэлчээр нутгийг чөлөөлөн сэргээх талбай тус аймгийн нутаг бэлчээрийн нийт талбайн 83 хувийг эзэлж байна" гэсэн байна.
Тус аймгийн Шулуунхөх хошууны Шанд суурингийн Цэнгэлт багийн малчин Гао Вэньжүнь 1700 гаруй акр талбай бэлчээр нутагтаа 10 гаруй үхэр, 20 гаруй хонь малладаг. Энэхүү бэлчээр нутгийг чөлөөлөн сэргээх бодлогыг хэрэгжүүлэхийн тулд тэрээр аль эрт өвс тэжээлээ бүрэн нөөцөлсөн байна. “Төр засгаас нөхөн олговор олгосон нь өвс тэжээл худалдан авахад тус болсон, тал нутаг маань өег болж байна” гэж тэрээр ярьж байлаа.
Хавар газар нутгийг чөлөөлж нөхөн сэргээх нь бэлчээрийг мал сүрэг эрт идэж дуусгах, хөлөөрөө талхидах, өвс ногооны ургалт бууруулах зэрэг асуудлыг үүгээр шийдэж, тал нутгийн экологийг хамгаалахад маш чухал үр нөлөөтэй юм байна.
Шилийнголын тал нутаг нь өвөрмөц, харьцангуй бүрэн бүтэн үлдсэн, биологийн олон янз байдал бүхий дулаан бүсийн нутаг, мөн Бээжин-Тяньжинь-Хэбэй зэрэг умардын чухал экологийн халхавч болж оршдог. Тал нутгийн экологийг үр өгөөжтэйгөөр хамгаалахын тулд Шилийнгол аймаг өнгөрсөн жилээс эхлэн бэлчээр нутгийг чөлөөлөх бодлогыг тэргүүлэн хэрэгжүүлснээр одоогийн байдлаар нийт 300 сая юаний хөрөнгө оруулалт хийгээд байна.
Шилийнгол аймгийн Тал нутгийн экологи хамгаалалтын газрын статистикаас үзвэл 2018 онд хаврын улиралд бэлчээр нутгийг чөлөөлөх бодлогыг хэрэгжүүлснээр бэлчээрийн бүрхэвч дунджаар 28.5 хувьд хүрч, 0.5 хувиар нэмэгдсэн байна. Бэлчээрийн ургац 7.6 см-д хүрч, 2017 онтой харьцуулахад 0.9 см-ээр нэмэгджээ.
