solongonews
Баяжих жолоог атгуулсан “Малчин айлын жуулчны бааз”
2017-05-31 22:42
Баяжих жолоог атгуулсан “Малчин айлын жуулчны бааз”

Энэ жил 50 настай Ян Юнчан гуай Гүн худаг багт төрж өссөн тариачин. 2013 оноос өмнө тэднийх ядуу хүндрэлтэй өрх байсан бөгөөд нэг гэрийн гурван гишүүн нийлээд 0.22 га тариан талбайтай. Тарианы ажлын зав чөлөөгөөрөө гадагш явж хөлсний ажил хийдэг боловч орлого багатай байжээ.

Ян Юнчаных хүндрэлийг шийдэхийн тулд Алшаа Зүүн хошууны ядуурлыг бууруулах газраас байршлын давуу талаа түшиглэн малчин өрхийн жуулчны бааз нээхийг санал болгожээ. 2013 онд тэднийх тухайн газрын Тариалангийн банкнаас 50 мянган юанийн зээл авахын зэрэгцээ жил бүр 20 мянган юаниар Тунгалаг нуур элсний аялал жуулчлалын хажуугийн 7 орон сууцыг түрээслэн, “Жинь Ша Вань малчин айлын аялал жуулчлал”-ыг нээжээ. Тэд мэргэжлийн сургалтад хамрагдаж туршлага хуримтлуулснаар малчин айлын аялал жуулчлалаа хөгжүүлж, мөн тухайн жилдээ 100 мянган юанийн орлого олжээ.

2014 онд Ян Юнчан малчин айлын жуулчны баазаа шинэчилсэн бол өнгөрсөн жил дахин 600 мянган юанийн хөрөнгө оруулан 150 хүн хүлээн авах хүчин чадалтай зочид буудал байгуулсан байна.

- Манай жуулчны бааз байгуулагдсанаас хойш хоол хүнсний талаар монгол хоолоор голлож, жуулчдын таашаалд хүрсэн. Одоогийн байдлаар манайх жил бүр Бээжин, Шанхай, Сичуань зэрэг 10 гаруй муж хотын 6000 гаруй жуулчин хүлээн авч байна гэж Ян Юнчан ярив. 

Монгол хоолны чанар чансааг батлахын тулд тэднийх хонь тэжээх талбай байгуулахын зэрэгцээ хэдэн малчин хөлслөн хүн бүрд 3000 юанийн цалин хөлс олгодог байна.

Малчин айлын жуулчны баазыг хөгжүүлэхийн зэрэгцээ Ян Юнчан элсэнд аялах 6 машин, элс туулах 2 бартаат замын машин худалдан авч идэж уух, элсэнд зугаацах зэрэг үйлчилгээг бүрдүүлэв. Мөн малчин айлын жуулчны баазын захиалгын арга хэлбэрийг хэрэгжүүлж, энэ онд Ниншягийн Хотон Үндэстний ӨЗО-ны  аялал жуулчлалын компани 8000 жуулчны захиалга хийгээд байна. 

- Энэ онд зөвхөн том захиалгад тулгуурласан орлого ойролцоогоор 350 мянган юаньд хүрнэ гэж Ян Юнчан ам бардам ярьж байлаа.

Ян Юнчан хэдэн жилийн өмнө ядуу хүндрэлтэй өрх байсан бол одоо хол ойрдоо алдартай чинээлэг өрх болсон билээ. 

- Би өнөөгийн хэмжээнд хүрч чадсан нь Засгийн газрын ядуурлыг бууруулах бодлогын бодит ашгаас салшгүй холбоотой юм. Энэ онд дээд шатнаас надад ядуурлыг бууруулах 100 мянган юанийн хүүгүй зээл олгосон. Сайн бодлогын ачаар л миний чинээлэг зам улам саруул болж байна гэж Ян Юнчан баяр талархлаа илэрхийлж байлаа.

Найруулагч: Т.БУЯНХИШИГ
Эх сурвалж : ӨМӨС
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл