ӨМӨЗО байгуулагдсаны 70 жилийн ойн баяртай холбогдуулан Өвөр Монголын Улаанмөчир чуулга байгуулагдсаны 60 жилийн ойн баярыг тэмдэглэх ба ӨМӨЗО-ны Улаанмөчир чуулгын VII урлагийн наадмын эргэн тойрон дахь хэвлэлийн бага хурал өнөөдөр буюу 7 дугаар сарын 10-ны өдөр ӨМӨЗО-ны Засгийн газрын хэвлэл мэдээллийн тахимд боллоо.
Ч.Хувьсгалт
ӨМӨЗО-ны Соёлын танхимын орлогч дарга, Өвөр Монголын үндэстний урлаг жүжгийн хүрээлэнгийн ХКН-ын дарга, хүрээлэнгийн дарга Лю Чүнлян, Баарин баруун хошууны дарга Ч.Хувьсгалт, орлогч дарга Цэцэнт нар хуралд оролцон арга хэмжээний талаар мэдээлэл өглөө.
Цэцэнт
“Тал нутгийн соёлын хөнгөн морьт цэрэг, хойд хилийн үзэсгэлэнт нутаг ус” сэдвийн дор өрнөх уг арга хэмжээг Өвөр Монголын Засгийн газрар, ӨМӨЗО-ны соёлын танхим, ӨМӨЗО-ны үндэстний хэргийн зөвлөл ба Улаанхад хотын Засгийн газар хамтран зохион байгуулах бол Улаанхад хотын соёл радио хэвлэлийн газар, Баарин баруун хошууны зөвлөл, хошууны Засгийн газар хариуцан зохион байгуулах юм.
Улаанмөчир чуулгын VII урлагийн наадам энэ сарын 17-ноос 22-ны өдрүүдэд Улаанхад хотын Баарин баруун хошуунд зохион байгуулагдана. Наадмын үеэр ӨМӨЗО-ны аймаг хотын шилдэг нийт 17 Улаанмөчир чуулгын 600 гаруй баг төлөөлөгч үзүүлбэрээрээ оролцох бол ойролцоогоор 100 баг төлөөлөгч “Нэгд мэргэшиж олон авьяасыг гайхуулах” тэмцээнд оролцох юм байна. Мөн мэргэжилтэн, судлаач зарим шилдэг өгүүллийн зохиогч Улаанмөчир чуулгын форумын уулзалт хийх болно.
Урлагийн наадмын хөтөлбөр:
Нээлтийн ёслол 7 дугаар сарын 17-ны өдөр Баарин баруун хошууны Маажийн тал
Хаалтын ёслол 7 дугаар сарын 22-ны өдөр Баарин баруун хошууны спортын ордон
Урлагийн наадмын шагнал шалгаруулах арга хэмжээ
“Нэгд мэргэшиж олон авьяасыг гайхуулах” тэмцээн
Улаанмөчир чуулгын иргэдэд туслах 60 тоглолт үзүүлбэр
Улаанмөчир чуулга байгуулагдсаны 60 жилийн ойн баярыг тэмдэглэн урамшуулан шагнах арга хэмжээ
Бэлтгэсэн: Б.ХҮҮДҮҮТ
