solongonews
Хурсан олныг баясгасан хур бороотой наадам
2018-07-17 22:37
Хурсан олныг баясгасан хур бороотой наадам

2018 оны Өвөр Монголын дэлгэрэх улирлын аялал жуулчлалын алтанхуа цэцгийн наадам, Өвөр Монголын Шилийнгол аймгийн "Өртөө дамнан мориор аялах наадам”-ын үйл ажиллагааны  цуврал агуулгын нэг болох тусгай сэдэвт монгол наадам 07 дугаар сарын 16-нд Шулуун хөх хошууны Сангийн далай сумын Ганган тал багийн Бадрал малчин айлын аялал жуулчлалын базад зохион байгуулагдлаа.

Шиврээ бороотой сэрүүн сайхан өдөр наадамд морилон саатсан жуулчид, сэтгүүлчид, нутаг усныхандаа талын монголын хүчит бөх, эрхий мэргэн харваачдынхаа ур ухаан, хүч тамир, авхаалж самбааг сонирхууллаа. Мөн сурвалжлагчдын шууд нэвтрүүлэг, дуран, бийр бэхээр дамжуулан наадмыг дэлхийн өнцөг буланд сурталчлан таниулсан юм.     

 Шилийнгол аймгийн аялал жуулчлалын хөгжлийн зөвлөлийн орлогч дарга Гэрэлт:

- 2017 онд Шилийнгол аймгийн жуулчдын тоо болон аялал жуулчлалын орлого Өвөр Монголын хэмжээнд энэ ондоо 3, 4-р байранд орсон. Тэр дундаа экологи, байгаль орчны аялал жуулчлал нь дийлэнх хувийг эзэлж байгаа. Малчин өрхийн аялал жуулчлал  нь мах идэх,  морь унах, монгол гэрт хонох, айраг цэгээ уух зэргээр мал аж ахуй амьдралтай шууд холбоотой байдаг бөгөөд монгол амьдрал ахуйгаа харуулсан болохоор жуулчдад мал маллах амьдралтай ойрхон, биечлэн оролцож мэдрэхэд тустай бохирдолгүй аж ахуй болно. Иймээс малчин өрхийн аялал жуулчлалыг хөгжүүлэх нь манай монгол соёлоо уламжилж хөгжүүлэх, малчдын орлогыг нэмэгдүүлэх талд маш тустай гэв.  

 

Зохиогч: Т.БУЯНХИШИГ
Найруулагч: Т.БУЯНХИШИГ
Эх сурвалж : СОЛОНГО МЭДЭЭЛЛИЙН ТӨВ
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл