Хурлаар 2018 оны Хятадын авто замын унадаг дугуйн шигшээ тэмцээн 06 дугаар сарын 21-нээс 24-ний өдрүүдэд Өвөр Монголын Ү Хай хотод зохион байгуулагдана хэмээн зарлав.
Өвөр Монголын Ү Хай хот нь Хятадын “Бүс ба зам” стратеги бодлогод хамрагдсан чухал хот суурингийн нэг нь бөгөөд Монгол Юанийн соёл, Шар мөрний соёл зэрэг олон соёлын хөгжлийн газар болно. Тус тэмцээнээр дотоод гадаадын тамирчдад Ү Хай хотыг танилцуулж, Хятадын баруун бүс нутгийн өнгө төрхийг дэлхийн хүмүүст мэдрүүлэхээр зорьсон байна. Тэмцээн нь эрэгтэй 200 километрийн хувь хүний тэмцээн, эмэгтэй 150 километрийн хувь хүний тэмцээн зэрэг 6 агуулгаар зохион байгуулагдах болно.
Тэмцээнийг Хятадын унадаг дугуйн нийгэмлэгээс санаачлан зохион байгуулж, ӨМӨЗО-ы Спортын газар, Ү Хай хотын Засгийн газар хамтран зохион байгуулж байгаа аж.
