“Өвөр Монголын түүхэн атлас”номын анхлан тархаах ёслол 04-р сарын 02-ны өдөр Хөххотод болсон байна. Энэхүү атлас Өвөр Монголын ижил бус түүхэн цаг үеийн газрын зургаар ӨМӨЗО-ны түүхэн хөгжлийн явцыг хүмүүст танилцуулсан байна. Мөн Өвөр Монголын хөгжлийн түүхийн судалгаанд илүү оновчтой үндэслэлийг бий болгож, түүхэн судалгаа, соёлын барилга, аялал жуулчлалын хөгжил, байгаль орчны бүтээн байгуулалтад чухал ач холбогдолтой юм.
Энэхүү атлас удиртгал, газрын зураг, газрын нэрсийн жагсаалт зэрэг гурван хэсэг агуулгаас бүрэлдсэн болно. “Өвөр Монголын түүхэн атлас” 2007 оноос эхлэн дизайн, засварлах, хэвлэх, түгээх ажил хүртэл нийтдээ 12 жилийн хугацааг өнгөрөөсөн байна.
