solongonews
100 сая юаниас дээш хөрөнгө оруулалттай 50 гол төслийн ажил эхэллээ
2017-04-15 10:28
Дархан Муумянган холбоот хошууны 2017 гол төслийн ажлуудыг эхлүүлэх ёслол 4 дүгээр сарын 14-ний өдөр Бугат хотын Дархан Муумянган холбоот хошууны Мандал боомтод болж өнгөрлөө.


  Нээлтийн ажиллагаанд Бугат хотын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын байнгын хорооны дарга, Шю Гэлинь, Бугат хотын УТЗЗ-ний орлогч нарийн бичгийн дарга Жөү Жьнин, Дархан Муумянган холбоот хошууны байнгын хорооны нарийн бичгийн дарга Энхтүвшин нар оролцсон байна.


  Мөн Хятад улсын Хэбэй, Аньхүй, Жянсү муж болон Бугат хот, Хөххот, Дархан Муумянган холбоот хошуу зэрэг газраас дарга удирдлага, бизнес эрхлэгчид, мэргэжилтэн нийт 500 гаруй төлөөлөгч хүрэлцэн ирж нээлтийн ёслолд оролцжээ.


 Энэхүү гол төсөлд үйлдвэр, ус ашиглалт, дэд бүтэц, боомтын бүтээн байгуулалт, соёл аялал жуулчлал зэрэг салбарт 100 сая юаниас дээш хөрөнгө оруулалттай 50 гол төслийн ажлыг хамруулж, нийт 21 тэрбум юанийн хөрөнгө оруулсан байна. Үүнд, тариалан, ус ашиглалт, экологийн төсөл 13, дэд бүтцийн бүтээн байгуулалтын төсөл 10 багтаж, ялангуяа нар, салхины эрчим хүч, Мандал боомтын олон улсын авто замын бүтээн байгуулалт, Мандал боомтын логистик паркийн бүтээн байгуулалтад тус бүр 1 тэрбум юанийн хөрөнгө оруулалт хийсэн байна.


Дашрамд дуулгахад Мандал боомтод 100 сая юанийн хөрөнгө оруулан мах махан бүтээгдэхүүний суурин газрыг байгуулж, Монгол Улсаас мах махан бүтээгдэхүүнийг импортлон оруулж ирэх юм байна. Энэхүү төслүүдийн бүтээн байгуулалтын ажил нь Дархан Муумянган холбоот хошууны хөрөнгө мөнгө татаж, төслийн бүтээн байгуулалт хийсний чухал амжилт болно. Дархан Муумянган холбоот хошууны аж үйлдвэрийн бүтцийн бүх талын өөрчлөлт, нээлттэй хөгжлийг биелүүлэхэд чухал ач холбогдолтой юм.


Дархан Муумянган холбоот хошууны байнгын хорооны нарийн бичгийн дарга Энхтүвшин нээлтийн үеэр хэлсэн үгэндээ: - Сүүлийн жилүүдэд бид төслийн бүтээн байгуулалтын ажлыг эрчимтэй хийж, эдийн засгийн хөгжлийн баталгаа болгож байна. Үүнээс хойш бид бүх хүчин чадлаа дайчлан төрөл бүрийн төслийн бүтээн байгуулалтыг хийж, компаниудын төлөө ажил хийж, хөрөнгө оруулалтын таатай орчинг бүрдүүлнэ. Өнөөдрийн Дархан Муумянган холбоот хошуу нь хөрөнгө оруулахад хамгийн тохиромжтой орон, ажил үйлдвэр эрхлэх хамгийн таатай нөхцөлд байна. Та бүхнийг Дархан Муумянган холбоот хошууны халуун хөрсөнд хөрөнгө оруулан бизнес эрхлэн амжилт гаргана гэдэгт найдаж байна гэжээ.


Нээлтийн ёслолын хүрээнд дарга удирдлагууд, бизнес эрхлэгчид болон кампанийн ажилтнуудтай уулзан, хөрөнгө оруулан, хамтран ажиллах талд санал бодлоо чөлөөтэй солилцжээ.


Мөн төслийн бүтээн байгуулалт хийгдэж байгаа газар дээр нь очиж, ажлын байдалтай танилцсан байна. Мандал боомтын хамааралтын товчооны дарга Лиү Жян төслийн ажлыг даан авч бүтээн байгуулалт хийж байгаа кампанийн хүмүүстэй уулзаж, ажил байдалтай танилцаж, хяналт шалгалт хийж, санал зөвлөгөөгөө өгчээ.

 

Найруулагч: С. САРАНЧИМЭГ
Эх сурвалж : \"Солонго\" мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл