solongonews
Өвөр Монгол ерөнхий мэргэжлийн эмчийн цалин хөлсийг нэмэгдүүлнэ
2018-10-14 21:05
Өвөр Монгол ерөнхий мэргэжлийн эмчийн цалин хөлсийг нэмэгдүүлнэ.

Өвөр Монгол ерөнхий мэргэжлийн эмч нарын цалин хөлсний дүрэмд өөрчлөлт хийж, анхан шатны эмчилгээ, эрүүл мэндийн байгууллагын ерөнхий мэргэжлийн эмчийн цалингийн түвшинг дээшлүүлэн, тэдний цалинг тухайн нутгийн хошуу, шяний эмнэлгийн ижил нөхцөлийн клиникийн эмчийн цалингийн түвшинтэй нэгтгэх юм байна.

Холбогдох сургалтыг дүүргэсэн ерөнхий мэргэжлийн эмч нарыг анхан шатны эмчилгээ, эрүүл мэндийн байгууллагаас урьж ажиллуулахыг дэмжиж, гүйцэтгэлийн цалингийн хэмжээг тогтооход зохих хангамж олгоно. Анхан шатны эрүүл мэндийн байгууллагын гүйцэтгэлийн цалингийн хэвийн өсөлтийн механизм тогтоож, мэргэжлийн нөхөн олговор өгч, анхан шатны ерөнхий мэргэжлийн эмчийн идэвхийг нэмэгдүүлэх юм. 
Мөн, ерөнхий мэргэжлийн эмчийг урьж ажиллуулах, мэргэжлийн цол хамгаалах талаар зохих дэмжлэг үзүүлэх юм байна.  

 

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл